БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна

Г.Оюунтуяа
2025/04/18

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулах юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн ахлах инженер Д.Пүрэв-Очироос тодрууллаа.

Тэрбээр “Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй. Нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж байна. Нэгдүгээр хэсгийг долоодугаар сард багтаан ашиглалтад оруулна. Үүнд, цэцэрлэгт хүрээлэн буюу дээрээ тохижилт бүхий авто зогсоол багтаж байна. Хоёрдугаарт цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах B1 давхартайгаа нийлээд гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна” гэв.

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын хүрээнд дугуйн болон явган хүний зам, усан оргилуур, усан толио, задгай театр зэргийг хийх юм. “Урт цагаан” төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн архитектор С.Батзориг “Иргэдийг ая тухтай амрах боломжтой байхаар зураг төслийг гаргасан. Тодруулж хэлэхэд, ногоон байгууламж бүхий хүрээлэнгээс гадна нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэргийг багтаасан үйлчилгээний барилгатай. Мөн өмнөх Урт цагааны барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулж түрээслэх талбайг шийдэж өгсөн. Нэрт архитектор Б.Дамбийнямын түүхэн дурсгалт барилгын суурин дээр хийж буй төсөл учраас их ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 4 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана 5 цагийн өмнө
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 11 цагийн өмнө
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна Өчигдөр
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа Өчигдөр
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой 2026/06/23
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 2026/06/23
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2026/06/23
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ 2026/06/22
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22