.Өнөөдөр болох үйл явдлын тойм
8:30 цагт: “Бонд форум-2025”-ыг МҮХАҮТ-д зохион байгуулна.
9:00 цагт: "Оюутны хөгжлийн цогц бодлого:асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монголын хамгийн анхны Паппет кино Пөөдөө УСК-ны хэвлэлийн бага хурал Монгол Улсын хүүхэлдэйн театрт болно.
11:00 цагт: "Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-нд болно.
16.00 цагт: “Gobi Mirage” уран зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн галерейд нээнэ.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
- “Mongolia Mining-2025- үзэсгэлэнг Буянт-Ухаа ордонд нээнэ.
-"Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.