БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан. Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Тухайн байршилд зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц гарц 40 метр өргөн бөгөөд Дунд голын усыг гурван бетонон хоолойгоор урсгаж, голын голдирлыг өөрчилсөн байсан. Ингэснээрээ “Алтай хотхон” болон Дунд голын хоёр талаар үер болох эрсдэлийг нэмэгдүүлсэн.  Бид гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүүрэн байгууламжийг 14 хоногийн дотор бүрэн буулгаж, үргэлжлүүлэн даланг хавтанжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дээд шүд, хавтан хоорондын заадас цутгах ажил үргэлжлээд явж байна” гэв.

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж ГУББГ-аас Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Баруун уул, Толгойт, Намгийн сувагт цэвэрлэгээ хийж байна. Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт төлөвлөгөөт шугамын лаг цэвэрлэгээг хийж байна.

ГУББГ-аас өвлийн халиа тошингийн үед цас, мөс зөөж тээвэрлэн гүүрэн байгууламжуудын гарцыг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс сэргийлж, ус нэвтрүүлэх чадамж дээшилж, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна 18 цагийн өмнө
Согтуу жолооч жирэмсэн эмэгтэйг гэмтээжээ 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ 19 цагийн өмнө
РОБОТ МОРЬ "CORLEA" 19 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа 20 цагийн өмнө
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно 21 цагийн өмнө
Б.Од-Эрдэнэ: Хүний наймаа бололтой. Монголын төр хүнээ хайгаач ээ 21 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа 21 цагийн өмнө
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбооны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 21 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: НЭР ДЭВШИГЧДЭД ИЖИЛ ГАРААНААС ӨРСӨЛДӨХ, ТЭГШ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА Өчигдөр
ЭХЭМҮТ: Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа Өчигдөр
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 42 ХУВИАР ӨССӨН Өчигдөр
1,2 сая ам.долларын шагналтай "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аваргад Монголоос хоёр баг оролцоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна Өчигдөр
Ц.Төрхүү: ҮСНИЙ СЭВ, ХООЛНЫ ТОС, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛААС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН Өчигдөр
ТАНИЛЦ:Ойрын тав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна Өчигдөр
С.Амарсайхан: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлогийг харуулна Өчигдөр