БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгч эхлээд Баянзүрх дүүргийн  31 дүгээр хорооны нутагт байрлах “Миний гутал” ХХК-д очлоо.

Тус компани 2011 онд гутал засвар ажиллуулж байсан бол өдгөө өдөрт Yurdi брэндийн 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ.

Одоо 32 ажилтантай, 21 аймагт гэрээт борлуулагчтай бөгөөд өнгөрсөн жил 42 мянган хос гутал үйлдвэрлэсэн байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авснаар үйлдвэрээ өргөтгөх, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн тухай захирал Э.Түвшинтулга танилцууллаа.

Цаашид тоног төхөөрөмжийн зээл авч 2027 оноос өдөрт 400 хос гутал үйлдвэрлэн,  30 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Өндөр уртын буян” ХХК-д ажиллалаа.

Тус компани 45 ажилтантай. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын зээл авч, улсдаа анхны шууд уллагааны үйлдвэртэй болсон. Одоогоор өдөрт “Батур” брэндийн, ихэвчлэн ажлын 800 хос гутал үйлдвэрлэж байна.

Цаашид “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авч, 2028 он гэхэд өдөрт 1,600 хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

“Миний гутал”, “Өндөр уртын буян” ХХК дотоодын үйлдвэрүүдэд боловсруулсан арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтран ажилладаг юм байна.

Үндэсний үйлдвэрлэгчид зах зээлийн тодорхой хувийг хангаж, улмаар экспортод гаргах боломжтой. Цаашид зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг компанийн удирдлагууд ярилаа.

Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 гаруй мянган залуу суралцдагийн ердөө 77 нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс  цаашид “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэхийг зорьж байгаа тухай Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банк аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгож, дээрх хоёр зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна 18 цагийн өмнө
Согтуу жолооч жирэмсэн эмэгтэйг гэмтээжээ 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ 19 цагийн өмнө
РОБОТ МОРЬ "CORLEA" 20 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа 20 цагийн өмнө
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно 22 цагийн өмнө
Б.Од-Эрдэнэ: Хүний наймаа бололтой. Монголын төр хүнээ хайгаач ээ 22 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа 22 цагийн өмнө
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбооны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 22 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: НЭР ДЭВШИГЧДЭД ИЖИЛ ГАРААНААС ӨРСӨЛДӨХ, ТЭГШ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА Өчигдөр
ЭХЭМҮТ: Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа Өчигдөр
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 42 ХУВИАР ӨССӨН Өчигдөр
1,2 сая ам.долларын шагналтай "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аваргад Монголоос хоёр баг оролцоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна Өчигдөр
Ц.Төрхүү: ҮСНИЙ СЭВ, ХООЛНЫ ТОС, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛААС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН Өчигдөр
ТАНИЛЦ:Ойрын тав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна Өчигдөр
С.Амарсайхан: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлогийг харуулна Өчигдөр