Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 19.19 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр дотор эд хогшил шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эмэгтэй/ нь угаартсан байж болзошгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.