Иргэн Б.Батбилэг энэхүү өргөдлийг гуравдугаар сарын 12-нд санаачилсан бөгөөд өчигдрийн байдлаар 56795 иргэн гарын үсгээ зурж нэгджээ. Өргөдөлд “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэсэн байна. Өргөдлийн санал авах хугацаа дуусахад ердөө 17 хоног үлдээд байна. Гарын үсгээ зурж, энд дарж нэгдээрэй.