2025 оны 04-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -5...-10 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.