Улсын хэмжээнд улаанбурхны 387 тохиолдол бүртгэгджээ. Үүний 205 нь Улаанбаатар хотод, 100 нь Өмнөговь аймагт, 73 нь Дундговь аймагт, 4 нь Хэнтий аймагт бүртгэгджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.