БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

М.Нарантуяа-Нара: Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэж хамтдаа урагшилцгаая

Г.Оюунтуяа
2025/04/07

Өнөөдөр Арлчилсан намын 35 жилийн ой тохиож буй. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудасаараа дамжуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ.

Өнөөдрөөс 35н жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан нам анхны хурлаа хийж, үүрээ засаж, шаваа тавьсан өдөр.

Ардчилал, шударга ёс, Ардчиллын их үйлсийг эхлүүлж, өнөөдрийн Монгол Улсын эрх чөлөөт, ардчилсан тогтолцоог бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бүрт Ардчилсан намын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Ардчилал бол Та бидний оролцоо, итгэл сэтгэл, шударга ёс, эв нэгдэл юм.

Ардчилал, шударга ёс, хүний эрхийн тухай ойлголт нь нэг намын бус нийт ард түмний өмч, нийт Монголчуудын үнэт зүйл итгэл үнэмшил, үндэсний эрх ашиг билээ.

Тиймээс энэ өдөр бол Ардчилсан намын мэндэлсэн өдөр гэхээсээ илүү Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, хүний хөгжил гээд бүхий л талбарт “ардчилсан соёл”-ийн үр таригдсан өдөр юм.

Ардчилсан соёлыг хүлээн авсан хүн бүрт энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл саруул, эрх тэгш бүхнийг хүсье.

Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэж хамтдаа урагшилцгаая.

Монгол Улсын Их Хурлын гишүүн
М.Нарантуяа-Нара

Жич: Зураг нь хуучны зураг болно. Цэнхэр өнгөөр нь АН-н өнгө билэгдэн хүндэтгэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭХЭМҮТ: Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 17 минутын өмнө
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 1 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 42 ХУВИАР ӨССӨН 1 цагийн өмнө
1,2 сая ам.долларын шагналтай "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аваргад Монголоос хоёр баг оролцоно 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Ц.Төрхүү: ҮСНИЙ СЭВ, ХООЛНЫ ТОС, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛААС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН 16 цагийн өмнө
ТАНИЛЦ:Ойрын тав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлогийг харуулна 18 цагийн өмнө
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно 19 цагийн өмнө
ЧД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгээд байна 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Маргааш цахилгааны хязгаарлалт хийх хуваарь 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгаа 21 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 564 боллоо 23 цагийн өмнө
Энэ сарын 19-21-нд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна Өчигдөр
Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ Өчигдөр
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Бонд форум-2025" арга хэмжээ болно Өчигдөр