БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.АНУЖИН: Ээж нь үхтлээ зүтгэнэ, үхсэн ч зүтгэнэ! Хүүгээ үүрээд явах нас тэнхээ минь хэзээ ч дуусахгүй


УИХ-ын гишүүн асан эдүгээ Ерөнхий сайдын зөвлөх П.Анужин олон жилийн турш дуулиан болж байгаа хувийн амьдралынхаа талаар цахим хуудастаа эхний бөгөөд эцсийн удаа бичсэн.  Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй, бие муутай хүүдээ зориулан пост бичсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, ээж хүү хоёрт эрүүл энх болж аз жаргалтай байхын ерөөлийг хүргэж байна.  Түүний постыг фокуслав. 


Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ. Ээжээ хайртай гэж хэлд орчихоод нэмж үг хэлэхийг нь хүлээж мөн л энэ хугацааг амьсгалаа даран түгжин хүлээлээ. Ээж нь, ах эгч нар нь, эмээ өвөө нь бид бүгд хүлээж байна. Зүүдэндээ зөндөө удаа гүйж байхыг нь харлаа. Хорвоо дээр юу чамайг босгоно, хэн чамд тус болно гэсэн бүгдийг зориулж, ойртуулахыг хичээж явна. Судалж ч явна. Бид хоёроос илүү хүнд маамаа нар эдгэж босохын төлөө тэмцэж байхыг хоёулаа зөндөө харсан, хүч авдаг аа тэднээсээ. Хүнийг хайрлахын утга учрыг бүрэн таниулсан хүү чамайгаа яг тийм их, чин хайраар, бүр элэг зүрх, эд эсээрээ ээж нь хайрладаг юм шүү.

Миний хүү сайжирсаар байгаа. Миний хүү эдгэнэ. Бас сайн эр хүн болно. Миний хүү тэвчээртэй эмчлүүлдэг, тэнхээтэй давдаг, Гайхалтай.

Хүүгээ сайхан болохоор бидэнд тус болсон зам мөр бүхнийг бичнэ ээ. Эрүүл мэнд эмзэг тул тэнд энд сайн гэж бусдад зөвлөхөөс би эмээдэг. Эхлээд өөрөө туулаад гаръя гэж боддог юм. Өвдөж байгаа хүүхдүүд, хүүхдээ үүрсэн эцэг эхчүүдийг би чин зүрхнээсээ мэдэрдэг. Шаналсан зүрхний цохилт худал байдаггүй юм. Би гишүүн байхдаа нялх хүүхдүүдийн төлөө, тэр дундаа эмчилгээгүй шаналж буй хүүхдүүдийн чадах зүйлээ хуулийн хүрээнд хийсээн. Орилж хашгирч явахаар чимээгүй хийе л гэж зүтгэсэн. Хийж амжаагүй, өөрчилж чадаагүй зүйл мэдээж их бий.

Ах эгч нарыг нь чиний насан дээр сургуульд оруулж, онц сураарай гэдэг байв. Бяцхан биенээс ямар ихийг шаарддаг байж вэ гэж одоо ээж нь өөрийгөө зэмлэдэг. Хүүхэд бүрэн бүтэн, хөл дээрээ гишгэж л байхад хорвоод өөр ямар ч шунал хэрэггүйг хүү минь чи л надад ойлгуулсан. Юмс их энгийн юм байна лээ. Үүнийг мөн л чи минь надад ойлгуулсан.

Чи биднийг бүчсэн хуурамч худлын нэвсгэр дээлийг тайлаад шидчихлээ хоёулаа. Хөнгөрсөн. Энэхэн биеэс минь тасарсан, хамгийн хөөрхөн хүү чамдаа хорвоод энгийн сайхнаар, өөрийнхөөрөө тэнүүн амьдрахыг ээж нь хүсье! Миний хүү хөлд ороорой, тэнцээрэй.  Ээж нь үхтлээ зүтгэнэ, үхсэн ч зүтгэнэ! Хүүгээ үүрээд явах нас тэнхээ минь хэзээ ч дуусахгүй.

Бага хүүг Агуудам гэдэг. Уудам гэсэн утгатай. Ахыг нь Агула гэдэг. Уул тал шиг хоёр сайхан хүүтэй хүн би, бид алзахгүй ээ.
2025.04.07



0
angry
3
care
0
haha
4
liked
12
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА Өчигдөр
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА Өчигдөр
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО Өчигдөр
​COP17-гийн Цэнхэр бүс дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын хамтарсан павильон хаалтаа хийлээ Өчигдөр
БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав Өчигдөр
МЭРГЭШСЭН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТТАЙ ХОЛБОНО Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/08/27
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа 2026/08/27
Ц.ИДЭРБАТ: АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ 2026/08/27
АН: НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ 100 ШИЙДЛИЙГ АРДЧИЛСАН НАМ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ГАРГАНА 2026/08/27
ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2026/08/27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ 2026/08/27
ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА 2026/08/27
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа 2026/08/27
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно 2026/08/27
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 2026/08/26