БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХҮН-ИЙНХЭН АЛБАН ТУШААЛЫН ТОМИЛГООНУУДАД БАРЬЦАЖ ЭХЭЛЛЭЭ


Засагт хамтарсан бол бүх томилгоонд хамтрахыг шаарддаг бичигдээгүй хууль улс төрд үйлчилээд удсан.  С.Баярын стандарт бус Засгаас эхэлсэн энэ жишиг Л.Оюун-Эрдэнийн танхимд ч үйлчилэх ёстойг ХҮН-ийн төлөөлөл УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр хэвлэлийнхэнд  мэдээллээ. 

Засагт хамтарснаараа нэг шадар сайд,  нэг яамыг "өмчилж" авсан ХҮН-ийнхэн УИХ-д зургаан гишүүнтэй. Хамгийн боловсролтой, сэхээтэнлэг хэмээх имижийг бүрдүүлж хэдхэн жилийн дотор улс төрд нөлөө бүхий нам болж чадсан.   2024 оны сонгуулийн үр дүнд хоёр дахь удаагаа парламентад орохдоо  суудлынхаа тоог нэмж Засгийн газарт хүртэл хамтарсан билээ.   Гэвч магтсан хүүхэн хуримгүй гэгчээр ХҮН намаас ихийг хүлээх хэрэггүйг өнөөдрийн Б.Найдалаа гишүүний мэдээллээс харж болохоор байна. Тэрбээр Засгийн газар төрийн өмчит компаниудад бүтээмжийн болон хяналтын менежер гэх албан тушаалыг бий болгож УИХ-ын экс гишүүд болон МАН, АН-ын улстөрчдийг томилж буйтай "барьцаж" ХҮН намынхан ч үүнд багтах ёстой гэдгээ ил тодорхой мэдэгдлээ. 

Уг нь төрийн албыг цомхон чадварлаг болгохын төлөө ажиллаж, Засгийн газрын "бялуу" хуваалтын эсрэг төсвийн мөнгийг хэмнэнэ гэж олон хүн ХҮН намаас хүлээж байсан. Гэтэл эсрэгээрээ энэ бялуунаас хуваалцсангүй хэмээн улс төр хийж буй нь ХҮН хүн биш болсныг харууллаа. 

Хэрэв энэ мэтчилэн Засагт хамтрагч намууд эрх мэдэл албан тушаалын марафоноо үргэлжлүүлбэл төрийн өмчит бүртгэлтэй 122 компани ч тэдний томилгоонд багадахаар байна. 

Эхний ээлжинд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн мэдлийн найман компанид тус бүр хоёр менежер томилохоо гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдэгдсэн. Үүнээс хэдийг нь ХҮН нам авах гэж ямар шаардлага тавихыг өнөөдөр хуралдах ХҮН намын Үндэсний зөвлөл шийдэх бололтой. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12