БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АТГ-ын дарга З.Дашдаваа: Ирэх жилээс авлига буурсан байх болно


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргыг улируулан томилох санал гарсан. Үүнтэй холбогдуулан АТГ-ын дарга З.Дашдаваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр АТГ-ын даргаар зургаан жил ажилласан хугацаандаа  “Эрдэнэт”-ийн 49 -ийн хэрэг, нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны зэрэг  хэргүүдийг илрүүлж, арга хэмжээ авахад АТГ-ын оролцоо их байсан. Хөгжлийн банкийг дампуурлаас аварч,  500 сая орчим ам.доллар, 30 сая иенийг Хөгжлийн банкинд төлж дуусгасанд АТГ-ын оролцоо бий"  гэв. 

Мөн авилгын хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчид тухайлбал УИХ-ын гишүүн Ж_Мөнхбатын нүүрсний хэрэг шийдэгдэхгүй сугарч үлдсэн талаарх асуултад "Хүний гэм буруугийн асуудал ээдрээтэй нарийн 2 талын оролцоотой шийддэг асуудал. Нийгмийг доргиосон нүүрсний хэрэг гурван шатны шүүхээр ороод шийдэгдлээ. Шүүхийн процесс гэдэг өөрөө тодорхой хуультай. Гадаад руу явсан хүмүүсийн асуудал яригдана. Тодорхой процессын дагуу явж байж, шийдэгдэнэ гэсэн хариулт өглөө. 

-Авлига бүх салбарт байна. Иргэн бүр авлигын асуудалтай тулгарч байна. Авлига буурах уу?

-Авлига буурна, би бол өөдрөг төсөөлөлтэй байгаа. Авлигын төсөөллийн индексээр манай улсад 5-6 зөвлөмж өгөгдсөн. Энэ зөвлөмжийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шингээгээд УИХ-аар 2023 онд батлуулсан. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газраар УИХ-д өргөн бариулаад батлуулсан. Ирэх жилээс авлига буурсан байх болно.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12