БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Даян аваргын гуч, Дархан аваргын хүү Ө.Пэрэнлэйжамц

Г.Оюунтуяа
Өчигдөр

Удам дамжсан бөх Даян аваргын гуч, Дархан аваргын хүү Ө.Пэрэнлэйжамцыг фокуслаж байна

Даян аварга “Буур" хэмээх Нацагийн Жамъянгийн гуч, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц 2002.02.16-нд төрсөн. 198см өндөр,

Тэрээр  2019, 2020, 2024 онуудын Үндэсний Их баяр наадамд зодоглож байсан бөгөөд  өнгөрөгч Гуравдугаар сарын 28-ны өдөр сумын цолтой, залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд зодоглон зургаа давж шөвгөрсөн. Мөн  “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг хүртэн олны анхааралд өртөөд амжлаа. Ө.Пэрэнлэйжамц сагсан бөмбөгөөр хичээллэдэг.  3х3-ийн залуучуудын Үндэсний шигшээ багт дуудагдсан олон амжилтын эзэн.

Дурдвал Өсвөрийн УАШТ-ний 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай, Өсвөрийн УАШТ-ний “Шилдэг тоглогч”, ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медальт, 3х3 өсвөрийн УАШТ-ний аварга, Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, MNBA Үндэсний лигийн аварга

Мөн 2020 онд жүдо бөхийн залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль, 2023 онд Хонг Конгод явагдсан Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

2017 онд 15 настай байхдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сагсан бөмбөг бол миний сонирхол, сонгосон мэргэжил маань астрофизикч буюу одон орон судлаач хэмээж байжээ. Аавынхаа залуу насыг санагдуулам арал чац, бие хаа тэгш хөгжсөн түүнийг бөхөд хайртай Монголын ард түмэн нүд чих тавин хүлээх бололтой. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ UNITED AIRLINES МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ 50 минутын өмнө
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ 55 минутын өмнө
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ 1 цагийн өмнө
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна 3 цагийн өмнө
ЦЕГ: Хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хээрийн түймэр гарч байна 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ 19 цагийн өмнө
У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ 19 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчин нэг хоногт 49 тохиолдлоор нэмэгджээ 21 цагийн өмнө
ОБЕГ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ ДАХЬ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа 22 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно Өчигдөр
Японы хэвлэлүүд НИТХ-ын дарга А.Баярын айлчлалыг онцолжээ Өчигдөр
ТББХ:Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ Өчигдөр
Бага ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ Өчигдөр
Хөвсгөлд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ Өчигдөр
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ Өчигдөр