БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

О.Дашбалбар: Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ

Г.Оюунтуяа
11 цагийн өмнө

Эгэлгүй тансаг энэ л мөрийг цаг хугацааны торгон мөчлөгийн тэртээ алсад шүлэглэж, зүрх сэтгэлээрээ, оюун бодлоороо, суу билиг, бүхий л хүсэл тэмүүллээрээ хөх Монголын төлөө шатаж, хүмүүний нандин амьдралд “хайрлан дагуулахуйн онгод” бадрааж явсан хөвүүн бол Очирбатын Дашбалбар билээ.

Дорнод Монголын хөдөөх талд мэндэлж наран мандахад уясаж агтын төвөргөөнд торниж, эгэл бор амьдрал ханхалсан дов толгодоос эрийн цээнд хүрч монгол түүхийн нэгэн их овоо болсон эх оронч тэрбээр халуун сэтгэлтэн, цогтой тэмцэгч, шантрашгүй зоригтон, хайрлан дурлагч хийгээд хайрлан дурлуулагч, билэг танхай яруу найрагч, басхүү уран илтгэгч байжээ.

Энэ гэгээн их хүн 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1972 онд Дарьганга суманд наймдугаар ангиа төгсч 1974 онд ЗХУ-ын Омск хотод ХАА-н ТМС-д суралцаад 1975 онд Сүхбаатар аймгийн төвд 10-р анги дүүргэж 1984 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд суралцжээ. ЗХУ-д төгсч ирээд 1987 он хүртэл МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтэст орчуулагч-редактор, 1987-1990 онд “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1990-1991онд ХААЯ-нд мэргэжлийн зохиолч, 1991-1996 онд Соёлын яамны харъяа Монголын Буддын соёлын төвийн захирлаар тус тус ажиллаж байгаад 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.

“Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ”

Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрла

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх


Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь Чамд дуралсных нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал авь адилхан Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном


Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2 цагийн өмнө
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 3 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 6 цагийн өмнө
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 7 цагийн өмнө
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 8 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 10 цагийн өмнө
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 10 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 11 цагийн өмнө
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА Өчигдөр
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 2026/08/19
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо 2026/08/19
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 2026/08/19
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 2026/08/19
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 2026/08/19
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 2026/08/19
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 2026/08/19