БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Т.Оюундарь
20 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 03-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +6...+8 градус дулаан байна.

2025 оны 03-р сарын 19-нөөс 03-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нийт нутгаар бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан. Бусад нутгаар 0... -5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар +5...+10 градус, говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй 12 цагийн өмнө
МСНЭ: Цагдаа, шүүхийнхэн сэтгүүлчдийн төлөөллийг биеэр хүлээн авч уулзан, тайлбар өгөхийг шаардаж байна 12 цагийн өмнө
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө 15 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 16 цагийн өмнө
О.Уламсайхан: MCS-тэй ажиллаж байсан гэдэг нь бизнес хамтрал болохоос хамааралтай гэсэн үг биш 17 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж батлагдаж, нийт 55 тохиолдол бүртгэгдлээ 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 20 цагийн өмнө
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ 20 цагийн өмнө
Биет бус өв соёлыг түгээх “Хөх дөл” төслийн нээлт боллоо 20 цагийн өмнө
Өчигдөр найман байршил гал гарчээ 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр" хэлэлцүүлэг болно 22 цагийн өмнө
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 23 цагийн өмнө
Монголын тамирчид “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 24 медаль хүртлээ Өчигдөр
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийг тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй Өчигдөр
МАН-ын бүлэг: Төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй Өчигдөр
Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр