БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МСНЭ: Цагдаа, шүүхийнхэн сэтгүүлчдийн төлөөллийг биеэр хүлээн авч уулзан, тайлбар өгөхийг шаардаж байна

Г.Оюунтуяа
2025/03/18

Цаг үеийн асуудалтай холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дараах мэдэгдлийг гаргажээ.

Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг дээдлэх, хараат бус чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ дагуу дээрх үнэт зүйлсийг хөндөн ганхуулах аливаа үйлдэл, тэр дундаа төр, засгийн болоод хууль хүчний байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй хүчирхийллийн шинжтэй шийдвэр, үйл ажиллагаанд эрс шүүмжлэлтэй хандсаар ирсэн болно.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, түүний хэвлэн нийтэлсэн агуулгын талаарх гомдол маргааныг хуулийн байгууллага шалгах явцдаа ажилтан албан хаагчид нь хууль журмаас гадуур төдийгүй айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх арга хэлбэрийг ашиглах, тухайлбал амралтын өдөр, ажлын бус цагаар гэнэт дуудан ирүүлэх, баривчлахаар сүрдүүлэх, байцаалт авах, ар гэрийнхэн, өндөр настай аав, ээж рүү нь утасдах, гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгуулан сэтгэл зүйн дарамт учруулах зэргээр авирлах нь удаа дараа давтагдаж байгаад харамсаж байна.

Тухайлбал www.asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэгийг 2025 оны 03 дугаар сарын 16 буюу ням гарагийн 22:00 цагийн үед гэрт нь мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудас гэгчийг гардуулан өгсөн байна. Энэ нь шууд yбусаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл бөгөөд тухайн сэтгүүлчийг айлган сүрдүүлэх, ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хэлбэр гэж үзэж байна.

Түүнчлэн www.noorog.mn сайтын редакцын ажлын байранд нэгжлэг хийх, шөнийн цагаар сэтгүүлч, ажилтнуудаас байцаалт, мэдүүлэг авсан нь хэвлэлийн хараат бус байдал, хүний эрхэд бүдүүлгээр халдаж буй хэрэг юм.

Дээрх үйлдлүүдийн талаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын удирдлагууд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн төлөөллийг биеэр хүлээн авч уулзан албан ёсны тайлбар өгөхийг шаардаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 15 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 15 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 16 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 17 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 17 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 18 цагийн өмнө
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 18 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 21 цагийн өмнө
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 21 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10