БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

О.Уламсайхан: MCS-тэй ажиллаж байсан гэдэг нь бизнес хамтрал болохоос хамааралтай гэсэн үг биш

Г.Оюунтуяа
2025/03/18

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч шөнө noorog.mn сайтын редакцад шалгалт явуулж, техник хэрэгслийг нь битүүмжлэн, ажилтнуудаас нь байцаалт авсан талаар бид мэдээлсэн. 

Энэ талаар тус сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрээр “Өчигдрөөс хойш маш олон шинэ үгтэй танилцаж байна. Жишээ нь хойшлуулшгүй ажиллагаа. Хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нь тухайн сэжигтэн нотлох баримтыг нуун дарагдуулах эсвэл гадаад руу оргон зайлах гээд байгаа тохиолдолд ашигладаг үг хэллэг юм байна. Гэтэл бид зүгээр л цэргийн баярын өмнөх өдөр ажлынхнаараа "Counter Strike" тоглоод сууж байсан.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас урьд шөнө 21:00 цагийн үед бидний байгаа газарт ирсэн. Ингээд бүх холбоо барих хэрэгслийг хурааж аваад Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт авчирсан.

Өмгөөлөгчтэй холбогдох гэсэн боломж холбоо барих боломжгүй байсан. Ямар үндэслэлээр ингэж байгааг нь асуухад “Та нарын хийдэг ажилтай холбоотой” гэж хэлсэн.

Хамгийн сүүлийн гурван хүнээс 06:30 цагийн үед байцаалт авсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэдэг зүйл заалтыг үндэслэж биднийг баривчлах саналыг прокурор руу илгээсэн. 

Бидний хийж байгаа сонгуулийн 18 хоногийг харуулсан баримтат кинонд хууль бус үйлдлийг харуулсан дүрс байхгүй. Гэхдээ Монголд сонгууль яаж шударга бус явагддаг вэ гэдгийг хангалттай харуулахаар дүрснүүд байгаа.

Бидэнтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гаргагч нь чатаар холбогдсон байсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү чатаар холбогдоод бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэсэн юм билээ. Үүнийг ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан.

Фэйсбүүкийн зохиомол нэртэй хаягаас чатаар хэлсэн гомдлын мөрөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан" хэмээлээ.

Мөн ноорог.мн сайтын редакцыг MCS групптэй хамааралтай гэх мэдээлэл цацагдаж эхлээд буй. Үүнд “Монголд байгаа бүх медиа агентлагууд том компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Ажиллаж байсан гэдэг нь бизнес хамтрал. Түүнээс биш мөнгө өгөөд noorog дээр ингээд өг гэдэг маркетингийн менежер байхгүй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 8 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 8 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01