БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголын тамирчид “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 24 медаль хүртлээ

Т.Оюундарь
19 цагийн өмнө

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам болж, Монголын баг тамирчид амжилт арвинтай оролцлоо. Энэ наадмаас манай улсын тамирчид таван алт, 10 мөнгө, есөн хүрэл медаль хүртэж, маргааш эх орондоо ирэх юм.

Тухайлбал, А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртэж, Т.Дэлгэржаргал цасны гуталтай 800 метрийн зайд, Т.Солонго цасны гуталтай 25 метрийн зайд, Б.Буянтогтох цасны гуталтай 400 метрийн зайд алтан медаль хүртэв.

Харин Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25 болон 50 метрийн зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөлд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн зайд, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөлд, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн зайд, А.Идрээ цасны гуталтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Тэгвэл М.Энхзаяа сноуборд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайд, Э.Анхзул гүйлтийн цанын 50 метрийн зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн зайд, П.Хатансайхан цасны гуталтай 400 болон 100 метрийн зайн багийн гүйлт, А.Алтан-Очир сноубордын төрөлд хүрэл медаль хүртжээ.



 

 
 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж батлагдаж, нийт 55 тохиолдол бүртгэгдлээ 33 минутын өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ 3 цагийн өмнө
Биет бус өв соёлыг түгээх “Хөх дөл” төслийн нээлт боллоо 3 цагийн өмнө
Өчигдөр найман байршил гал гарчээ 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай 4 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр" хэлэлцүүлэг болно 5 цагийн өмнө
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 6 цагийн өмнө
Монголын тамирчид “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 24 медаль хүртлээ 19 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийг тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй 19 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй 21 цагийн өмнө
Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн барина 21 цагийн өмнө
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ 21 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо 22 цагийн өмнө
Өвөрхангай аймагт 13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ 23 цагийн өмнө
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 23 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Өчигдөр
МИАТ: Олон улсын нислэгийн зуны цагийн хуваарь Өчигдөр