БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийг тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй

Т.Оюундарь
19 цагийн өмнө

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн гүйцэтгэл, макро эдийн засгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Эхний хоёр сарын байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл хэвийн байна. Төсвийн орлогын гүйцэтгэл эхний хоёр сарын байдлаар 11 хувь буюу 4.1 их наяд төгрөгийн орлого орсон. Төлөвлөгөөт орлогынхоо 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгдсөн төсвийн бүх хөрөнгө оруулалт, урсгал зардал, санхүүжилтээ бүгдийг аваад хэвийн явж байна.

Төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Төсвийн тодотгол хийхэд таван нөхцөл байдаг. Эдгээр таван нөхцөлөөс аль нэг нь бий болбол Засгийн газар төсөвт тодотгол хийх хууль өргөн бариад УИХ хэлэлцэх эрх үүсдэг. Одоогоор ийм нөхцөл үүсээгүй.

Түүхий эдүүдээс нүүрсний үнэ унаснаас алт зэс, төмрийн хүдрийн үнэ боломжийн, бидний тооцоолсноос ч өндөр байна.

Жишээлбэл, төсөвт алтны үнийг 1850 ам.доллараар авсан,3000 ам.доллар хүрсэн. Зэсийг төсөвт 7500 ам.доллараар авсан 9800 ам.долларт хүрсэн. Төмрийн хүдэр бидний тооцоолсноос хавьгүй өндөр үнэтэй байна.

Нүүрсний үнэ дунджаар 80 орчим ам.доллар байна. Хэрвээ бүтэн жил нүүрсний үнэ 80 ам.доллар дээр байгаад Засгийн газар зардал, хөрөнгө оруулалт дээр хэмнэлт гаргахгүй, хөрөнгө оруулалтаа эрэмбэлэхгүй орлого талдаа экспорт нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй байлаа гэхэд нийтдээ жилийн эцэс рүү 1.5 голчтой төсвийн алдагдал үүсэхээр байгаа.

Төсвийн хуульд зааснаар төсвийн алдагдал ДНБ -ийн 3 хувьд хүрсэн нөхцөлд орлогоос шалтгаалсан тодотгол хийх нөхцөл үүснэ гэж заасан байгаа. Хамгийн муу тооцооллоор 1.5 хувийн алдагдал үүснэ. Тэгэхээр жилийн хагаст орлогоос хамарсан тодотгол хийх нөхцөл үүсэхгүй.

Засгийн газар зүгээр хараад сууна гэж байхгүй. Экспортыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлүүдээ эрэмбэлэх зэрэг дээр алхмаа тааруулаад арга хэмжээ авна. Төсвийн алдагдлыг аль болох бууруулах тал дээр бүх нөөц боломжоо дайчилж ажиллана.

Төсвийн хувьд,  эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ч тэр олон улсын худалдаанаас үүдэлтэй болзошгүй эрсдлийг урьдчилан харж байгаа. Гадаад өр зээлээс хамааралтай, гадаад шокоос хамааралтай үүсэж болзошгүй эрсдлийг эрс багасгасан.

Нэг, хоёр жилийн өмнө 2025, 2026 онд нийтдээ 1.3 тэрбум ам.долларын бондын төлбөр хийхээр байсныг төсвөөс тодорхой хэмжээгээр төлсөн, мөн 5-8 жилийн хугацаатайгаар хойшлуулж чадсан.

Үүнээс үүдэлтэйгээр 2025, 2026 онд тулсан бондын өр төлбөр байхгүй. Хэрэв энэ төлбөр хуучин хэвээрээ 2025, 2026 онд төлөх байсан бол өнөөдөр маш хүнд нөхцөлд орох байсан. Дээрээс нь бид өрийн зохицуулалтаа амжилттай хийж, зээлжих зэрэглэлээ өсгөж  чадаагүй бол хямралын хэмжээнд ирэх эрсдлүүд байсан. Урьдчилж харж, өрийн удирдлагын оновчтой менемент хийж чадсаны үр дүнд гадаад шок, өрийн шокоос хамааралтай эрсдэл 2025, 2026 онд байхгүй болгосон. Тэр хэмжээгээр бодлогын орон зайг бий болгож чадсан.

Мөн энэ оны эхний хоёр сард 10.3 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсноос 11.5 сая тонныг экспортолсон. Зэс  800 мянган тонныг экспортлох байсан бол 831 мянган тонныг экспортолсон.

Төмрийн хүдэр төлөвлөсөн хэмжээндээ экспортлогдоод явж байна.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг ажилдаа шуурхай ороод явж байна. Намрын чуулган маань үр дүнтэй, томоохон мега төслүүдийг амжилттай хөдөлгөсөн сайн чуулган болж чадсан. Үүний үр дүнд “Орано”-гийн төсөл хөдлөхөөр болсон.

Гашуунсухайт Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хөдөлгөх гэрээ хэлцлүүд амжилттай хийгдсэн. Засгийн газар өнөөдөр хэлэлцээрийг соёрхон батлуулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Энэ гэрээн дотор нүүрсний экспортын биет хэмжээг 5 сая тоноор нэмэгдүүлэх заалт байгаа.  Маш чухал заалт.  Нүүрсний үнэ унаж байгаа үед түүнийг нөхөх боломж гарч ирж байгаа.

Нүүрсний биржийн арилжаа үнийн уналттай холбоотойгоор багасч байна. Биржээр нүүрсийг арилжаалснаас хойш нэг сараас 45 хоногийн дотор хил дээр хүргэж өгдөг.  Энэ хооронд нүүрсний үнэ унаснаар худалдан авагч нар алдагдал хүлээж, тэр бүр ашиг олж чадахгүй байна. Тийм учраас нүүрсний экспортыг 5 сая тонноор нэмэгдүүлэх боломжоо хэрхэвч алдаж болохгүй.

Мөн бусад түүхий эдийн биет хэмжээг нэмгдүүлэх. ялангуяа алтны экспортыг өсгөх шаардлагатай.

Төсөвт алтны үнийг 1870 ам.доллараар тооцсон, 3000 ам.доллар дээр ирж байна.

Энэ онд 18 тонн алтыг төв банкин дээр авна гэж байсан бол үнэ ханш өссөн энэ боломж дээр 2 тонноор нэмэгдүүлж, өмнөх хэмжээнд хүргэх ёстой. Бид дээд тал нь алтыг 22 тоннд хүргэж байсан.Тэгэхээр 20 тоннд хүргэх боломжтой.  Нэмэгдсэн 2 тонноос 180 сая ам.доллар, үнийн өсөлтөөс 500 гаруй сая ам.доллар нийт 680 сая ам.доллараар улсынхаа валютын нөөцийг зузаатгах боломж бүрдүүлэхээр байгаа. Засгийн газар бүх нөөцаа дайчилж ажиллана” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2 цагийн өмнө
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ 2 цагийн өмнө
Биет бус өв соёлыг түгээх “Хөх дөл” төслийн нээлт боллоо 2 цагийн өмнө
Өчигдөр найман байршил гал гарчээ 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай 3 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр" хэлэлцүүлэг болно 4 цагийн өмнө
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 5 цагийн өмнө
Монголын тамирчид “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 24 медаль хүртлээ 18 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийг тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй 19 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй 20 цагийн өмнө
Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн барина 20 цагийн өмнө
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ 20 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо 22 цагийн өмнө
Өвөрхангай аймагт 13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ 22 цагийн өмнө
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа 23 цагийн өмнө
МИАТ: Олон улсын нислэгийн зуны цагийн хуваарь Өчигдөр
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно Өчигдөр