БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй

Т.Оюундарь
2025/03/18

Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг байдаг. Тийм ч учраас бид хэвлэлийн эрх чөлөөг тууштай дэмжиж байх учиртай.

Өнөөдөр болж өнгөрсөн Ноорог.мн сайттай холбоотой үйл явдал ямар ч учир шалтгаантай байсан хууль хяналтын байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан үйл явдал боллоо гэж олон нийт үзэж эсэргүүцлээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.

Хэдийгээр тодорхой төрлийн гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байгаа ч гэсэн арга, аргачлалын хувьд хүний эрхэд ээлтэй байх, хуульд заасан хамгийн боломжит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байх нь энэ чиглэлийн байгууллагуудад мөрдөх чухал зарчим юм.

Төрийн ажлын арга барил нь хүний эрхийг хамгаалсан хүн төвтэй байхыг бүхий л шатны төрийн албан хаагчдаас бид шаардах болно. Ийм хандлагын өөрчлөлтийг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлж шинэ стратегиа батлахдаа хамгийн гол зорилтоо “Хууль хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн байх” хэмээн дэвшүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороод уг асуудалд хуулийн хүрээнд хяналт тавьж оролцох ба энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг хэлэлцэх болно.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.БААТАР: МЕТРОНЫ 14 ӨРТӨӨ НЬ ГАЗАР ДООГУУР, НЭГ ӨРТӨӨ ГАЗРЫН ТҮВШИНД БАЙРЛАНА 12 цагийн өмнө
Өнгөрсөн онд согтууруулах ундаанаас болж 26 мянган иргэн гэмтжээ 13 цагийн өмнө
Шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ 14 цагийн өмнө
23-26-нд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон 16 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо монгол судлаачидтай уулзлаа 16 цагийн өмнө
БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ МАРГААШ ЭХЭЛНЭ 16 цагийн өмнө
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ 17 цагийн өмнө
Кирсти Ковентри ОУОХ-г удирдах анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо 18 цагийн өмнө
“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно 18 цагийн өмнө
Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна 18 цагийн өмнө
Амьгүй донороос бөөр хүлээж байсан 167 хүн нас баржээ 19 цагийн өмнө
Талийгаач Ким Се Рун Ким Сү Хёноос өөр залуутай гэрлэж, үр хөндөлт хийлгэсэн мэдээлэл цацагджээ 20 цагийн өмнө
ЭТТ-н ажилтнууд "Ред Рок Катеринг” ХХК-ийн хоолноос хордож, халдварлажээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршилууд 21 цагийн өмнө
"Tesla"-г Ванкуверийн авто шоугаас хасжээ 21 цагийн өмнө
Ким Сү Хёны нэр хүнд унаснаар Пак Хён Шиг хамгийн өндөр цалинтай жүжигчин боллоо 22 цагийн өмнө
О.Дашбалбар: Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ 22 цагийн өмнө
Эх орноосоо урвасан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарын шүүх хурал болно 22 цагийн өмнө