БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гашуунсухайт-Ганцмод боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. 

 

Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, үндсэн чиглэлийг батлуулсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улсын Их Хурлын хаврын чуулганы эхэнд хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээрийг баталсны дараа компани хоорондын гэрээнүүд хийгдэж, хэлэлцээрт тусгасны дагуу ажил албан ёсоор эхэлнэ” гэж хэллээ. 

 

 

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно.  Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.  Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МСНЭ: Цагдаа, шүүхийнхэн сэтгүүлчдийн төлөөллийг биеэр хүлээн авч уулзан, тайлбар өгөхийг шаардаж байна 45 минутын өмнө
Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 4 цагийн өмнө
О.Уламсайхан: MCS-тэй ажиллаж байсан гэдэг нь бизнес хамтрал болохоос хамааралтай гэсэн үг биш 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 4 тохиолдол нэмж батлагдаж, нийт 55 тохиолдол бүртгэгдлээ 5 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 8 цагийн өмнө
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ 8 цагийн өмнө
Биет бус өв соёлыг түгээх “Хөх дөл” төслийн нээлт боллоо 8 цагийн өмнө
Өчигдөр найман байршил гал гарчээ 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай 9 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр" хэлэлцүүлэг болно 10 цагийн өмнө
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 11 цагийн өмнө
Монголын тамирчид “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 24 медаль хүртлээ Өчигдөр
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийг тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй Өчигдөр
МАН-ын бүлэг: Төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй Өчигдөр
Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмод боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа Өчигдөр