БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Т.Оюундарь
22 цагийн өмнө

2025 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

19-22-ны хооронд нийт нутгаар дулаарч, салхи, шуурга багатай цаг агаар тогтуун байна.

Хур тунадас: 23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 17-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.  

Агаарын температур: 22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 23, 24-нд хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2 цагийн өмнө
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ 2 цагийн өмнө
Биет бус өв соёлыг түгээх “Хөх дөл” төслийн нээлт боллоо 2 цагийн өмнө
Өчигдөр найман байршил гал гарчээ 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай 3 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: "Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр" хэлэлцүүлэг болно 4 цагийн өмнө
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө 5 цагийн өмнө
Монголын тамирчид “Турин-2025” тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 24 медаль хүртлээ 18 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийг тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй 18 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй 20 цагийн өмнө
Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн барина 20 цагийн өмнө
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ 20 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо 21 цагийн өмнө
Өвөрхангай аймагт 13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ 22 цагийн өмнө
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа 23 цагийн өмнө
МИАТ: Олон улсын нислэгийн зуны цагийн хуваарь Өчигдөр
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно Өчигдөр