БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАЙР СУУРЬ: "The Mongolz" эрүүгийн хариуцлага хүлээх үү? Сайд аа

Г.Оюунтуяа
2025/03/13

Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, бусад бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр болсон.

Мөн "Спортын багийн өмсгөл, зураг, рекламд 1xBet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ" хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим хаягаараа мэдэгдсэн. Тэгвэл саяхан монгол улсын шигшээ багт нэгдсэн цахим спортын "The MongolZ” баг эрүүгийн хариуцлага хүлээх үү? гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Учир нь "The MongolZ” баг олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцохдоо 1xBet-ийн логотой өмсгөл өмсдөг. Тэгвэл Н.Учрал сайдын яриад байгаа хууль батлагдвал “The Mongolz” ивээн тэтгэгчээсээ болоод эрүүгийн хариуцлага хүлээх болж байна. Монгол улсад энэ спорт хөгжөөд удаагүй. Одоо л “The Mongolz” гэж хүлээн зөвшөөрч үндэсний шигшээ багт нэгтгэснээс биш, тэднийг подвалд бэлтгэлээ хийн, тэмцээнд оролцох виз нь ч гарахгүй явахад хэн ч тоогоогүй, компьютерийн ард цаг нөхцөөгчид гэдэг байсан нь саяхан. Гэтэл одоо дэлхийд түүчээлж эхлэхээр нь олсон орлогоос нь татвар авна, өдий хүргэсэн ивээн тэтгэгчийг нь хааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг ямар гээчийн хандлага, засгийн газрын дэмжлэг вэ?

Олон улсад уг асуудлыг шийдэж чадсан жишээнүүд байдаг бөгөөд бүх төрлийн бооцоонд лиценз олгож, луйвар, гэмт хэрэг, мөнгө угаалт зэргээс сэргийлэн, орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайханд зориулах зэрэг зохицуулалтыг хийдэг байна.

Мэдээж энэ хууль олон мянган залуус цахим мөрийтэй тоглоом тоглож, амьдралаа алдахаас урьдчилан сэргийлж буй зохицуулалт мөн. Гэвч мөрөөдлөөрөө эх орноо дэлхийн тавцанд таниулж яваа залуусаа хоморгонд нь хохироож болохгүй гэсэн иргэдийн санал шүүмж байгаа юм.  Энэ асуудлын хариултыг олон хүмүүс чих тавин хүлээж байна

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол банк: Банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурлаа 11 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 12 цагийн өмнө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно 13 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна 17 цагийн өмнө
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ 19 цагийн өмнө
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа Өчигдөр
Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн Өчигдөр
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ Өчигдөр
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй Өчигдөр
Согтуурсан үедээ машин жолоодож жалга руу унажээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна Өчигдөр
ХЭНТИЙ, УВС АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдана Өчигдөр
Б.Сэргэлэнбаатарыг​ "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар саатуулжээ 2026/04/26
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “CУРГАГЧ-ОЮУТАН БАГШ" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ 2026/04/24
СКҮҮТЕР, МОПЕДТОЙ ИРГЭД ИХЭВЧЛЭН ЧИХЭВЧТЭЙ, ХОЁУЛАА СУНДАЛЖ ЯВЖ БАЙГАА НЬ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА 2026/04/24