БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Т.Оюундарь
18 цагийн өмнө

24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна.

Хур тунадас: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -9...-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.    

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26...-31 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18 цагийн өмнө
ЭМЯ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Стандарт бол нийгэмд аюулгүй орчныг бий болгодог үл үзэгдэгч аркитетур 20 цагийн өмнө
"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна 21 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоод 150 сая төгрөгөө алдсан гэх гомдлыг шалгаж байна Өчигдөр
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна Өчигдөр
Торгоны зам-2025 авто ралли Монголд гурав дахь удаагаа болно Өчигдөр
Өсвөрийн бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгууллаа Өчигдөр
​“СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдаан болж байна Өчигдөр
Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо Өчигдөр
Хогийн бункер шатаж, 150 оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
Ам.долларын ханш 3480 төгрөгөөр арилжиж байна Өчигдөр
Улсын Дээд Шүүх Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийн шүүхийн тогтоолыг өнөөдөр гардуулна Өчигдөр
Хятадын технологийн дэвшил Өчигдөр
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна Өчигдөр
Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц барина Өчигдөр
Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг болов Өчигдөр