Энэ оны нэгдүгээр сард ам.долларын ханш 3430 төгрөг байсан бөгөөд сарын эхний хагаст 3440 төгрөгт хүрсэн билээ. Нэгдүгээр сарын сүүл гэхэд ам.долларын ханш хурдацтай өсөж валют арилжааны зах дээр 3485 төгрөг хүрсэн. Харин хоёрдугаар сарын эхний долоо хоногт ам.долларын ханш 3492 төгрөг буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ам.долларын ханш харьцангуй тогтворжиж арилжааны банкуудад 3480 төгрөг, валют арилжааны зах дээр 3488 төгрөгөөр арилжаалагдаж байна.