БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хятадын технологийн дэвшил

Г.Оюунтуяа
2025/02/21

Квантын хөгжил

 Хятад улс квант тооцооллын салбарт томоохон ахиц дэвшил гаргаж, шинээр нэвтрүүлж буй технологиор дэлхийд тэргүүлж байна. 2020 онд Хятадын эрдэмтэд  уламжлалт компьютерээс илүү гарсан “Jiuzhang” квант процессорыг танилцуулсан. Квант процессор дэлхийн хамгийн хурдан супер компьютерын 10.000 жилийн турш хийх бодолтыг ердөө 200 секундэд боловсруулах чадалтай. Үүний тусламжтай шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа олон асуултын хариуг гаргаж ирэх боломжтой. Жирийн компьютер нь өгөгдөл боловсруулах хамгийн бага төвшинд, нэг үйлдлээр зөвхөн “1” эсвэл “0” гэх өгөгдлийн аль нэгийг боддог. Тэгвэл квантын компьютер нь олон зэрэг “1”, “0” болон өөр хоёр оронтой ямар ч өгөгдлийг боловсруулах чадвартай.

Өндөр хурдны галт тэрэг

Хятад улс өндөр хурдны галт тэрэгний сүлжээгээрээ алдартай. 2000-аад оны эхээр эхэлсэн энэ сүлжээ нь зорчигдыг цагт 350 км / цаг хүртэл хурдаар тээвэрлэж байна. Хятадын өндөр хурдны галт тэрэгний сүлжээ нь томоохон чиглэлүүдийн хооронд аялах хугацааг эрс багасгаснаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Үүнээс гадна байгаль орчинд ээлтэй тээврийн систем нь замын түгжрэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тусалсан.

 5G технологи

Хятад улс 5G технологийг хөгжүүлж, нэвтрүүлэх чиглэлээр тэргүүлэгч орон юм. “Huawei”, ZTE зэрэг компани  энэхүү шинэчлэлийн тэргүүн эгнээнд явж буй.

5G технологи нь эрүүл мэндээс эхлээд бүхий л салбарт хэрэглэгдэж буйгаас гадна Хятад улс хүчирхэг, өргөн цар хүрээтэй 5G сүлжээг бий болгож, өөрийгөө энэ технологид дэлхийд тэргүүлэгч гэдгээ харуулсаар  байна.

Нарны эрчим хүч

Хятад улс нарны эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, дэлхийн хамгийн том нарны эрчим хүч үйлдвэрлэгч орон болсон. Энэ нь тус улсад чулуужсан түлшний хараат байдлаа бууруулснаас гадна дэлхийн хэмжээнд нарны технологид инновацийг нэвтрүүлсэн.

Хиймэл оюун ухаан (AI)

Хятад улс хиймэл оюун ухаанаараа дэлхийд тэргүүлэгч орон болж, практик тал дээр анхаарч байна нүүр царай танихаас эхлээд үйлдвэрлэлийн автоматжуулалтад хүртэл ашиглаж байна. Тус улсын  “Baidu”, “Alibaba”, “Tencent” зэрэг компани хиймэл оюун ухаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийж  байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь Хятад улс өөрийн байр сууриа хадгалан үлдэх баталгаа болж байна

Цахим худалдаа

Алибаба зэрэг аварга компаниудын дунд цахим худалдаа эрчимтэй хөгжиж, улам төгөлдөржсөөр байна. БНХАУ-ыг цахим худаалдааны салбарт хувьсгал хийсэн гэж хэлж болно.

Нүүр царай таних технологи

Хятад улс нь нүүр царай таних технологиор дэлхийд тэргүүлэгч бөгөөд уг технологиор дамжуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангаж байна.

https://www.groups3.com/chinas...

https://www.globaltimes.cn/pag...

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01