БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан: Стандарт бол нийгэмд аюулгүй орчныг бий болгодог үл үзэгдэгч аркитетур

М.МӨНХ-УЧРАЛ
18 цагийн өмнө

Шадар сайд С.Амарсайханы "Стандарт хэрэгжилт ба Эрх зүйн орчин" хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн удирдлагууд, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, хүндэт панелистууд, нийт оролцогчид оо,

Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт цаг заваа гарган оролцож буйд гүн талархал илэрхийлье. Та бүхний өнөөдрийн оролцоо Монгол Улсын хөгжлийг стандартын хэрэгжилт, эрх зүйн шинэчлэл зэрэг чухал асуудлуудаар дамжуулан ахиулахын төлөө бидний хамтын зорилго, хүсэл тэмүүллийг илтгэж байгааг илтгэж байна. Стандарт гэдэг нь зөвхөн техникийн тодорхойлолт, хууль эрх зүйн шаардлага төдий зүйл биш. Стандарт бол нийгэмд тогтвортой хөгжил, аюулгүй орчин, тэгш байдlыг бий болгож байдаг үл үзэгдэгч аркитетур гэж ярьдаг. Стандарт бол чанар аюулгүй байдлын үгээр илэрхийлэгддэгүй гэрээ хэлцэл , хүн бүрийн амьдралд аюулгүй орчин, тэгш байдал, чанарыг баталгаажуулж байдаг. Стандарт байгаа газар ажил эзэнтэй, асуудал ойлгомжтой, хариуцлага тодорхой, итгэлцэл, үр ашиг үржиж бий болж байдаг бичигдээгүй хуультай. Стандарт нь эмх замбараагүй байдлыг журамлаж, тодорхойгүй байдлыг ойлгомжтой бөгөөд эрсдэлгүй болгож, дундаж байдлыг төгөлдөршүүлэн сайжруулдаг. Мөн Улс орныг тогтвортой хөгжлийн замд хөтөлж, хөгжлийг зөвхөн түргэвчилж бус, тэсвэртэй, хүртээмжтэй болгодог луужин нь юм. Монгол Улсын хувьд өндөр стандарт мөрдөх нь зөвхөн хуульд нийцүүлэх үйлдэл бус харин чанартай амьдралын хэв маягийг бий болгох, бизнесийн орчинд итгэлцэл нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ил тод байдал, үр ашигтай үйл ажиллагааг дэмжихтэй шууд холбоотой юм. Салбар бүрт стандартын шаардлага байхын ач холбогдол Стандарт бол зөвхөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээр хязгаарлагдахгүй. Бидний оршин буй нийгмийн соёл, аюулгүй байдал, та бидний ая тухтай, чанартай амьдралын үндэс суурь нь юм. Стандарт Барилгын салбарт аюулгүй байдалыг хангаж, эрүүл мэндийн салбарт амь насыг аварч, хүнсний салбарт бол нийгмийн эрүүл мэндийг бүхлээр нь хамгаалж байдаг. 

Жишээ нь 

1. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой Стандарт нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг өндөр түвшинд хүргэж, хэрэглэгчдийн итгэлцлийг нэмэгдүүлдэг.

2. Эрүүл мэндийн салбарын Олон улсын түвшний стандарт нь эмчилгээний үр дүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар,өвчитны эрхийг баталгаажуулдаг.
3. Барилгын стандарт нь барилга байгууламжийн бат бөх, найдвартай байдлыг хангаж, хот суурин газрын аюулгүй,аливаа эрсдэл гамшигт тэсвэртэй байдлыг дэмжиж байдаг
4. Засаглал ба олон нийтийн үйлчилгээний Стандарт нь хариуцлага, ил тод байдал, үр ашгийг бий болгож, төрийн байгууллагуудыг иргэддээ шударгаар, хариуцлагатай үйлчлэхэд дэмжлэг болдог. Алсын хараа,шинэ сэргэлт,бүсчилсэн хөгжил,шинэ хоршоо Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, цагаан алт,тэр бум мод,шинэ хот байгуулалт гээд бүгд хэзээ сайн хэрэгжихүү гэхээр стандартыг чанд баримталсан цагт л бодит ажил болно.

Өнөөгийн нөхцөл байдал ба Тулгарч буй Сорилтууд юу вэ?

Монгол Улсад стандартын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
Жишээлбэл:
2025 оны 2 дугаар сарын байдлаар, үндэсний стандартын ердөө 44.8% нь олон улсын түвшинд хүрсэн хэдий ч хэрэгжилт асар хангалтгүй байна.

Барилгын салбарт 655 стандарт, хүнсний салбарт 645 стандарт, эрүүл мэндийн салбарт 744 стандарт мөрдөгдөж байгаа хэдий ч эдгээрийн дийлэнх нь шинэчлэгдэх шаардлагатай байна.

Засгийн газраас 2022-2024 онд
• 2004 стандартад шинжлэх ухаан, техникийн түвшинд үзлэг хийж,
• 782 стандартыг хэвээр үлдээж,
• 57 стандартыг шинээр боловсруулж,
• 1036 стандартыг хянаж шинэчилж,
• 159 стандартыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Гэвч эдгээрээс:
• Хүнс, худалдаа, нийтийн хоолны салбарын стандартын 16.3%,
• Эрүүл мэндийн салбарын стандартын 1.25%,
• Барилгын салбарын стандартын ердөө 0.5% л шинэчлэгдсэн байна.

Тэгвэл Стандартыг Өдөр Тутмын Амьдралд Нэвтрүүлэхийн ач холбогдол яг юу юм бэ?

Стандартын жинхэнэ ач холбогдол нь зөвхөн хууль эрх зүйн хүрээнд биш, харин өдөр тутмын амьдралд хэрхэн нутагшиж байгаа-д оршино.

Стандарт нийгмийн сэтгэлгээнд гүн гүнзгий шингэж амьдралын дадал,нийгмийн шаардлага,ажил үйлчилгээ,харилцааны соёл болсон цагт л бидний амьдрал сайжирч улс зөв хөгжинө.
• Аюулгүй байдал зөвхөн ажлын байранд бус, гэр орон, сургууль, олон нийтийн газарт ч хангагдана.
• Чанар нь хэрэглэгчийн сонголт, бизнесийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний гол зарчим болно.
• Хариуцлага, тэгж байдал нь төрөөс бизнес эрхлэгч хүртэл, энгийн иргэнээс төр засгийн удирдлага хүртэл хүн бүрийн үг үйлдэл,үйл ажиллагааны үндсэн зарчим болно.

Та бидний цаашдын зорилт бөгөөд нэн шаардлагатай хийх ажлууд:

1. Хууль, эрх зүй бодлогын шинэчлэл: “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлыг үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг ЗГ,УИХ р хэлэлцүүлэн батлуулах,хэрэгжүүлж, хяналтын тогтолцоог сайжруулах.
2. Олон нийтийн идэвхтэй оролцоог бий болгож,Стандартын ойлголтыг олон нийтэд сурталчилж, боловсролын хөтөлбөр, салбар хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан стандартыг амьдралын хэвшил болгох.
3. Хяналт, үнэлгээний системийг сайжруулах замаар Стандартын хэрэгжилтийн үр дүнг хэмжиж, аюулгүй байдал, чанар, итгэлцлийг дээшлүүлэхэд чиглүүлэх.
4. Стандарт хэмжил зүйн салбарын мэргжилтэн боловсон хүчнийг бэлтгэх
5. Стандарт хэмжил зүйн салбар,үндэсний лаброторуудын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх

Стандарт,Хариуцлага — Монгол Улсын Ирээдүй

Монгол Улс чухал сонголтын замд дээр байна. Манай улс зөвхөн томоохон зорилт тавихаас гадна бодит хэрэгцээ шаардлагаа мэдэрч ажил амьдралаа эмх цэгцтэй,нарийн зохицуулалттай болгох шаардлагатай.

Бид стандарт хэмээх чанарын түших багана, тулах цэг дээр аюулгүй,амар тайван, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжил дэвшилтэй улсаа угсарч бүтээн байгуулах нь хамгийн чухал алхам юм.

Та бүхний санал, зөвлөмж, идэвхтэй оролцоо нь энэхүү хэлэлцүүлгээс гарах бодит үр дүнг тодорхойлно.

Бид хамтдаа стандарт, хариуцлагыг зөвхөн байгууллага, салбартаа бус, амьдралын өдөр тутмын хэвшил болгох замаар Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох болно. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 16 цагийн өмнө
ЭМЯ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна 18 цагийн өмнө
С.Амарсайхан: Стандарт бол нийгэмд аюулгүй орчныг бий болгодог үл үзэгдэгч аркитетур 18 цагийн өмнө
"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна 18 цагийн өмнө
ЦЕГ: Мөрийтэй тоглоод 150 сая төгрөгөө алдсан гэх гомдлыг шалгаж байна 23 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна 23 цагийн өмнө
Торгоны зам-2025 авто ралли Монголд гурав дахь удаагаа болно Өчигдөр
Өсвөрийн бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгууллаа Өчигдөр
​“СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдаан болж байна Өчигдөр
Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо Өчигдөр
Хогийн бункер шатаж, 150 оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
Ам.долларын ханш 3480 төгрөгөөр арилжиж байна Өчигдөр
Улсын Дээд Шүүх Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийн шүүхийн тогтоолыг өнөөдөр гардуулна Өчигдөр
Хятадын технологийн дэвшил Өчигдөр
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна Өчигдөр
Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц барина Өчигдөр
Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг болов Өчигдөр