БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа


Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, эдийн засаг, боловсрол, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэв.
Элчин Сайд Фиона Блайт “Монгол компани анх удаа Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэнийг онцолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй уялдан манай улс худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх сонирхолтой байна" хэмээв. Тэрбээр Монголын эрчим хүчний шилжилт болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтарч ажиллах, туршлагаа хуваалцах, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийллээ.


Түүнчлэн Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалт тун удахгүй зохион байгуулагдана. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтын хүрээнд хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцлоо.
1963 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш Монгол, Их Британи хоёр улс 62 жилийн турш боловсрол, шинжлэх ухаан, соёл, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав 6 цагийн өмнө
“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа 7 цагийн өмнө
​БНСУ өнөөдөр шинэ Ерөнхийлөгчтэй болно 7 цагийн өмнө
С.Цэнгүүн​: ЭХЯ, Эрчис Монгол хоёр осолтой холбоотой асуудал дээр хэрэлдээд дуусах шинжтэй 8 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав 10 цагийн өмнө
АН-ЫНХАН САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦСОН БОЛ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЛДЭХ БАЙЖЭЭ 10 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 11 цагийн өмнө
П.Батчулуун эмчийн хэргийг Дээд шүүх маргааш хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна 12 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна 12 цагийн өмнө
БНСУ-ын үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5075 болжээ 13 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулж чадаагүй 14 цагийн өмнө
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо 15 цагийн өмнө
УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлсэнгүй 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий хэвлэлийн хурал болно 16 цагийн өмнө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ Өчигдөр
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа Өчигдөр