БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нутгийн зарим хэсгээр цас орно


2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 24-нийг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас:  Энэ сарын 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар ялимгүй цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.  

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8....-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: Энэ сарын 15,19-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15,19-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -25...-30 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 1 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 5 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 9 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 10 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 10 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 11 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр