БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХӨСҮТ: Вирусын тархалт нэмэгдсэн нь хичээл эхэлсэнтэй холбоотой байна


ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул, ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа нар дараах мэдээллийг өглөө.

-Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрчээ. Вирусын тархалт нэмэгдсэн нь сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотой реновирус, амьсгалын замын синцитиал вирусын халдвар түлхүү байна.   

Боко вирус нийт шинжилгээний 8 хувиас, томуугийн вирус 5 хувьтай байжээ.

Энэ оны нөхцөл байдлыг бүхэлд нь харвал амьсгалын замын халдвараар бүх насныхан өвджээ. Гэхдээ 5 хүртэл насныхан нийт халдвар авсан иргэдийн дунд хамгийн их байна. 10 мянган хүн ам тутамд 8 хүн томуу, томуу төст халдвар авчээ. Дөрвөн аймагт халдвар идэвхтэй, бусад аймгуудад алаг цоог байдалтай байна. Иймд бид халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл  мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлсэн.

Вирус бүр өөрийн онцлогтой. 2-оос бага насны хүүхдүүд синцитиал илүүтэй өвдөж, хатгаа, улмаар ларангит болдог. Мөн ахмадууд энэ вируст өртөмхий.

Харин хоолой аргаж байгаа бол реновирусын хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө. Гэр бүлийн, ажлын байрны  орчинд, сургуульд гэх мэт оронд олон хүнийг нэг дор өвтгөдөг. Бохир гараар нүдээ нухах, хүүхдийнхээ ам хамрыг цэвэрлэх үед энэ вирус дамждаг. 

Томуугийн А хүрээний H1N вирусын халдвар авбал хоолой өвдөнө, удаан явцтай. Эмчид хандахгүй бол хоёрдогч бактерийг авч, хүндрэх эрсдэлтэй.

Амны хаалтаа байнга зүүгээрэй. Энэ нь халдвараас гадна тоосжилтоос хамгаална.

Менингококкийн хувьд 2007, 2019 онд манай улсад олон хүн өвчилсөн. 1-5-р саруудад халдвар бүртгэгддэг. Гуравдугаар сард хамгийн их халдвар гарчээ. Учир нь энэ сард олон баяр болдог. Энэ жилийн Цагаан сарын баяр болоход 14 хоног үлдлээ. Баярын бэлтгэл эхэлж, зах худалдааны төвүүд хүн ихтэй байна. Эдгээр газрууд руу явахдаа амны хаалт зүүгээрэй.

Цэцэрлэг, сургуулиуд, албан байгууллагууд хоёр цаг тутамд агаараа сэлгэх хэрэгтэй. Тан зовуур илэрвэл эмчид хандаж, ялган оношлуулаарай. Улирал хооронд хүний дархлаа сулардаг тул дархлаагаа сайн дэмжээрэй. Хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэй. Асран хамгаалагчид хүүхэд малгайтай эсэхийг анхаараарай.

Хүүхдийг хөл дээр нь үнсдэг нь халдвар тараахгүй байх зорилготой гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 7 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 8 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 10 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 11 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 15 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 16 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 16 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 16 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр