БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ


“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжлэн өнөөдөр /2024.01.28/ өндөрлөлөө.

Өнөөдрийн үдээс хойших хэлэлцүүлгээр “Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр олон улсын туршлага, мэдээллийг солилцов.

Тодруулбал, электрон тамхины талаарх сүүлийн үеийн баримтууд болон ДЭМБ-ын зөвлөмжийг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Тамхины хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Рэнти Фэеокүн танилцууллаа. Тэрбээр, электрон тамхийг тоглоом, уруулын будаг, үзэг, цагны гэх зэргээр дурын хэлбэр дүрстэйгээр, олон төрлөөр, үнэр, амтны өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, худалдаалах болсон нь хүүхдийн сонирхлыг ихэд татаж байна. Үүний зэрэгцээ эцэг, эх, асран хамгаалагчдаас нуух боломжийг олгож байгаа гэлээ. Бүтээгдэхүүнд никотины агууламж байхгүй гэх хэдий ч энэ нь ташаа мэдээлэл юм байна. Уушги, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, донтолт үүсгэдэг талаар хэллээ. Мөн зарим улс оронд электрон тамхи оруулж ирэхийг зөвшөөрдөг ч маш нарийн зохицуулалттай худалдаалдаг бөгөөд ДЭМБ улс орнуудад хориглох зөвлөмж өгдөг гэлээ.


Үүний дараа дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй электрон тамхины зохицуулалтын арга, хэлбэрийн харьцуулалтын талаар Хууль ба хорт хавдрын чиглэлээрх Австралийн Маккейбын Төвийн захирал Хэйли Жонс болон Азийн бүс хариуцсан менежер Ма-Энн Розейли нар мэдээлэл танилцуулав.

Тэд залуусыг тамхинд донтохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Маккейбын Төвийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Ялангуяа электрон тамхийг сурталчлахгүй байх, хэрэв нэвтрүүлэхийг хориглосон бол чанга зохицуулалт хийх ёстой талаар ярив.

Хэлэлцүүлэг үргэлжлэн электрон тамхины зохицуулалт, түүний хэрэгжилтийн талаарх Австрали Улсын туршлагыг танилцуулсан. Тус улсын Эрүүл мэндийн яамны Зохицуулалт, дэмжлэгийн хэлтсийн нэгдүгээр туслах, нарийн бичгийн дарга Крис Бэдфорд мэдээллээ хуваалцлаа. Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг тодотгон хэлсэн байна. Түүний дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хоригложээ.


Дээрх мэдээлэл, танилцуулгуудтай холбогдуулан хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд, мэдээлэл танилцуулсан мэргэжилтүүдээс хариулт, тайлбар авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлгийн хугацаанд хангалттай их мэдээлэл авлаа. Туршлага хуваалцсан оролцогч, төлөөллүүдэд баярлалаа. Хамтын хүч чухал учир энэ талаарх зөв зохицуулалт бүхий эрх зүйн орчин бүрдүүлэхэд олон нийтийн зөвшилцөл, дэмжлэг нэн чухал” гэдгийг онцлон хэллээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг “Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөр тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас сонсож, харилцан санал солилцлоо. Тус арга хэмжээний эхний өдөр бодлогын өөрчлөлт хийх, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн бол хоёр дахь өдөр тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг тодорхойлоход шаардлагатай стратегийг боловсруулах чиглэлээр мэдээлэл солилцлоо. Бүх оролцогчдод баярлалаа” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо 11 цагийн өмнө
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав 12 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ 13 цагийн өмнө
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ 17 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 17 цагийн өмнө
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа гарч байна 19 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 2026/10/30
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 2026/10/30
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 2026/10/30
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 2026/10/29
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 2026/10/29
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 2026/10/29
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 2026/10/29
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 2026/10/29
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 2026/10/29