МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, энэ хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд Гадаад хэргийн сайд Ван И талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотлов.

Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

43 минут

Барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ

1 цаг

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо

1 цаг

Хүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ

1 цаг

Дуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ

1 цаг

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

2 цаг

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

3 цаг

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

3 цаг

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгана

3 цаг

Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор “Номын баяр" хойшиллоо

3 цаг