БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив


Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өчигдөр (2024.08.14) Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг, Д.Энхтуяа, Дам.Цогтбаатар, Х.Тэмүүжин нар өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн, 126 гишүүнтэй парламентын гишүүдээс өргөн мэдүүлж буй анхны хуулийн төсөл гэдгийг хууль санаачлагчид тодотгов.

Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтад “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөлд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуульд тусгайлан заасан асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох зохицуулалтыг нэмжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газa


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 11 цагийн өмнө
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 12 цагийн өмнө
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 12 цагийн өмнө
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 12 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 18 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 23 цагийн өмнө
Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
​ ЭМД-ын сангаас гарсан 119 сая төгрөгийг буцаан төлүүлжээ Өчигдөр
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа Өчигдөр
Архидан согтуурсан үедээ нэгнээ зодож амь насыг нь хохироон, хэргийн газраас зугтжээ Өчигдөр
Нэг тэрбумын үнэт эдлэлийг татваргүй нэвтрүүлсэн гаалийн байцаагчид 3 жилийн хорих ял оноожээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Астана хотод ажиллаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ахмадын өдөр тохиож байна Өчигдөр
Э.Болормаа: МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна 2026/09/30
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2026/09/30
Ибаримт хуурамчаар үүсгэж, 316 сая төгрөгийн урамшуулал авчээ 2026/09/30
Эцэг эх нь зөвшөөрвөл хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026/09/30
Баянхошууны тойрог орчмын замыг хаана 2026/09/30