"Херо энтертайнмент” группийн захирал, найруулагч Б.Баатарыг цагдан хорих тухай прокурорын саналыг шүүх хэлэлцэж, цагдан хорихоос татгалзсан шийдвэр гаргалаа. Б.Баатарыг "Туйлдаж байна" иргэдийн жагсаалтай холбогдуулан өнөөдөр /2026.10.02/ Тагнуулын ерөнхий газраас баривчилж, цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн юм.
Шүүхээс цагдан хорихоос татгалзсан бөгөөд түүнд авсан өмнөх хилийн хоригийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Түүнийг залилах, мөнгө угаах хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаад байсан юм.