Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-нд эхэлсэн ч аравдугаар сарын 2 хүртэл хойшлуулсан бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлэг дууссаны дараа гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 16-ны 11.00 цагт товлолоо.