БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.Болормаа: МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Болормаа: 

Нийгмийн шударга ёс алдагдсан нь бензиний оочер дээр хүртэл…

Энэ талон гэдэг нь кастын систем үүссэний нэг шинж тэмдэг л дээ. Талоноор төрийн дарга нар бензин авч байгаа, том компанийн нөхдүүд бензинээ авч байгаа. За тэгээд дундах нугалаанаас нь шагийн бензин литр нь ₮8,000–10,000 болсон байна. Талоноор оочергүй, банкаа дүүртэл нь бензин авна.

Тэд нялх хүүхдүүдээ машиндаа суулгаад, куртка давхарлаад, машинаа нормалдаж ч чадахгүй унтраагаад оочерлож байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Ойлгох ч үгүй. Зэрлэг капиталист сайдтай юм чинь. Үйлчилдэг улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг нь явж байхад бусад асуудал түй ч хамаагүй байх (MCS өнгөрсөн долоо хоногт хамгийн ихээр хүссэн эрчим хүчний төслөө аваад Монголын эрчим хүчний бодлогыг урд хөршдөө зарчихсан).

Гадаад ертөнц дэх хүнд нөхцөл байдлыг иргэд ойлгож байгаа. Хилийн цаадах нөхцөл байдал Дамдиннямаас ч өмнө хүнд байсан, өмнөх сайд нар учрыг нь олоод болдог байсан. Арай ч хагас жил иргэдээ бензинд оочерлуулж зовоогоогүй юм сан.

За тэгээд хилээр орж ирсэн бензинээ яаж олгох дээр төрийн бодлого байдаггүй юм уу? Ийм хэмжээний нөөц байгаа учир ийм хязгаарлалттай байна гээд зохион байгуулалт хий л дээ. Нийт хэрэглээний 50%, 80%-тай тэнцэх хэмжээний бензин орж ирж байгаа юм бол тус бүрд нь түгээлтийн бодлого байх ёстой биз дээ. Яагаад бензин байсаар байхад олголт хийхгүй байгаа юм бэ? Эсхүл хар зах үүсгэж, хүчтэй, мөнгөтэй нь л бензин авдаг байх нь төрийн бодлого юм уу? Олголтын зарчим, дүрэм гэдэг чинь өөрөө төрийн бодлого шдээ.

Монгол Ардын Нам уг нь социал демократ, зүүний үзэлтэй нам. Онолын хувьд нийгмийн баялгийг илүү хүртээмжтэй, шударга хуваарилна гэдэгт нь итгэж энэ намд орсон. Даан ч чадахгүй байна. Үнэндээ АН, МАН хоёрт үзэл суртлын ялгаа байдаггүй, зүгээр эрх мэдлийн л ялгаа байна.

МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна. Хэцүү үед өсөж хүмүүжсэн болоод ч тэр юм уу, өлөн, амиа хичээсэн, мөнгө шүтдэг хүмүүс байх юм. Ихэнх нь Монголын топ баячууд, бизнесээ хамгаалах гэж улс төрд байхаас өөр аргагүй юм шиг байгаа юм. Тэрнээс биш нүдэн дээр “ард түмний төлөө” гэж амнаас нь худал үгс үсчихийг нь харахад өрөвдмөөр ч юм шиг, зэвүү хүрмээр ч юм шиг.

Гэхдээ нэг нууц задлахад, МАНай ах нар цагаа тулахаар аймхай, амиа хичээсэн учир эрх мэдлээ алдахгүйн төлөө ямар ч дүрд хувирч тоглож чаддаг юм билээ. Титаник кинон дээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах завинд суулгана гэхэд танихгүй хүүхэд барьж аваад цагдаа/даргыг нь тархидаж, амиа аваад гардаг баян нөхөр байдаг даа. Яг л тэр л дээ, ер нь бол.

Сайд дарга нар минь ээ, ах нар минь ээ, ганц л юм хүсье. Энэ үнийн өсөлт, бензин түгээлт хоёроо л шийдчих л дээ. Олон долоон юм сэдэж, санаачлаад байлгүй, энэ хоёроо л бариад авчих, ард нь гарчих. Тэгвэл та нарын ПР-ийг чинь үнэгүй хийгээд өгье, хүссэнээр чинь рийл хийж магтаж өгье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.Болормаа: МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна 1 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цагийн өмнө
Ибаримт хуурамчаар үүсгэж, 316 сая төгрөгийн урамшуулал авчээ 2 цагийн өмнө
Эцэг эх нь зөвшөөрвөл хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2 цагийн өмнө
Баянхошууны тойрог орчмын замыг хаана 4 цагийн өмнө
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 60 ХУВЬД ХҮРЛЭЭ 5 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 6 цагийн өмнө
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА 6 цагийн өмнө
А.Ариунзаяа: Гоц халдварт өвчнөөр өөд болсон хүнийг чандарлана гэж хатуу хуульчлах ёстой 7 цагийн өмнө
Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Б.Баатарын таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцсэн шүүх хурал энэ Пүрэв гаригт болно 23 цагийн өмнө
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ Өчигдөр
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ Өчигдөр
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна 2026/09/28
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/28