Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: КАРЕК-ийн Сайд нарын 25 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй Олон улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:30 цагт: КОЙКА-ийн 2026 оны сургалт төгсөгчдийн “Дэлхий дахины өөрчлөлт ба Монгол Улсын ирээдүй: Төрийн манлайлал, итгэлцэл ба тогтвортой хөгжил” форум “Чингис хаан” үндэсний музейд болно.
18:00 цагт: Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Хаан" галерейд болно.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лиг “M банк арена”-д эхэлнэ.