БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Астана хотод ажиллаж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд барилга угсралт, эмнэлэг, сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулж буй “ATM Construction & Investment” үйлдвэрт ажиллалаа. Энэ үйлдвэр бол Эдийн засгийн тусгай бүсэд олон төрлийн үйлдвэрлэлийг нэг цогцолборт төвлөрүүлж, улсынхаа импортын хамаарлыг бууруулж буй томоохон жишиг болж байна.

Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд үйлдвэрлэл эрхлэхэд 25 хүртэлх жилийн хугацаанд:
- Газрын татвар 0 хувь
- НӨАТ 0 хувь
- Үл хөдлөх хөрөнгийн татвар 0 хувь
- Газар ашиглалтын төлбөр 0 хувь.
Мөн тусгай бүсэд импортолсон түүхий эд, тоног төхөөрөмжийн гаалийн албан татвараас чөлөөлж байна.

Манай Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг хууль чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хуулийн төслөөр хөрөнгө оруулагчдад газар болон татварын таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон дотоодын хүнс, хөдөө аж ахуйн экспортыг дэмжих юм.

Астана хотын эдийн засгийн бүсэд метал бус эрдэс бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнс, хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, төмөр замын зүтгүүр, нисэх онгоц болон сансрын хөлөг гэх мэт 20 орчим үйлдвэрлэл явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Астана хотод ажиллаж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ахмадын өдөр тохиож байна 1 цагийн өмнө
Э.Болормаа: МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна 18 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 18 цагийн өмнө
Ибаримт хуурамчаар үүсгэж, 316 сая төгрөгийн урамшуулал авчээ 19 цагийн өмнө
Эцэг эх нь зөвшөөрвөл хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 20 цагийн өмнө
Баянхошууны тойрог орчмын замыг хаана 21 цагийн өмнө
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 60 ХУВЬД ХҮРЛЭЭ 22 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 23 цагийн өмнө
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА Өчигдөр
А.Ариунзаяа: Гоц халдварт өвчнөөр өөд болсон хүнийг чандарлана гэж хатуу хуульчлах ёстой Өчигдөр
Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна Өчигдөр
Б.Баатарын таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцсэн шүүх хурал энэ Пүрэв гаригт болно Өчигдөр
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ Өчигдөр
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ Өчигдөр
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно 2026/09/29