Хар тамхи үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч, хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн талаар ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан мэдэгдсэн. Тэрбээр мафижсан хар тамхины сүлжээтэй тэмцэхээ илэрхийлсэн ч удалгүй огцорсон билээ. Гэтэл үүнийг батлах ноцтой хэрэг өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт гарсныг "шилэн" буюу Б.Цогтгэрэл цахим хуудастаа зарлажээ.
Түүний бичсэнээр тус эмнэлэгт ажилладаг 24 настай сувилагч өвчтөнүүдийнхээ унтуулгад хэрэглэдэг бодисыг өөртөө шахсанаас тасарч унасан хэрэг гарсныг эрх бүхий албан тушаалтнууд нуун дарагдуулахаар "цэнхэр" буюу ноцтой байдал зарлаад байгаа гэнэ.