БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ. Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “МҮИС холбогдох эрх бүхий байгууллагын зураг төсөл болон барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үндсэн барилгынхаа хажууд өөр нэг барилга барьж байна. Тус барилгын ойр орчимд иргэд, ялангуяа тухайн сургуулийн оюутан, сурагчдын чөлөөтэй, аюулгүй зорчих боломжийг хангаагүй. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар өгч, торгуулийн арга хэмжээ авсан. Барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлсэн. Гэсэн хэдий ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул ажлыг албадан зогсоох шүүхийн шийдвэр хүртэл гарлаа. Өнөөдөр ч гэсэн барилгын ажил зогсоогүй, орчны аюулгүй байдлыг хангаж иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөлөөр хангаагүй, барилгын хог хаягдлуудыг замбараагүй хаясан зэрэг нь хэвээрээ байна. Мөн сургууль болон компанийн удирдлагуудыг дуудахад ирээгүй. Тиймээс байнгын хяналт тавьж зөрчлийг арилгахгүй бол иргэдийн аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй байна” гэдгийг хэллээ.
 

 
Монголын Үндэсний их сургууль болон түүний харьяа дунд сургуулийн ойр орчимд эвдэрч сэтэрсэн төмөр хашаа, нурах дөхсөн блокон хашаа, овоолсон хог хаягдлууд гээд замбараагүй байдал үүссэн. Дунд сургуулийн орох хаалганы шат стандартын дагуу хийгдээгүй өвөл хүүхдүүд хальтарч унаж болзошгүй нөхцөл байдлуудтай байгаа юм.
 

 НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат “Иргэн Хонгорзулын захиалгатай номын сангийн барилга гэх уг зөвшөөрөлгүй барилга нь хот төлөвлөлтийн олон норм, дүрмийг зөрчсөн. Тухайлбал, барилга хоорондын зай, орц гарцыг хангаагүй, гал тусгаарлах зайгүй буюу галын шуурхай дуудлагын машин нэвтэрч орж ажиллагаа явуулах боломжгүйгээр зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж, хууль хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Аливаа аж ахуйн нэгж орчныхоо 50 метр газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтыг хариуцахаар НИТХ-ын тогтоолоор журамласан байдаг. Монголын Үндэсний их сургуулийн хувьд энэ үүргээ удаа дараа биелүүлдэггүй” гэсэн юм.
 

 
Уг зөвшөөрөлгүй барилгын улмаас гурван айлын орц, гарц хаагдаж, иргэд чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон. Тиймээс барилгын үйл ажиллагааг зогсоож, удирдлагууд нь улсын байцаагчийн албан даалгаврыг яаралтай биелүүлэхийг холбогдох албаны хүмүүс шаардлаа.
 

 

 


1
angry
0
care
0
haha
7
liked
0
love
1
sad
2
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан үзэж, түрүү их насны галаар зочлов 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо Өчигдөр
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025/07/09
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 2025/07/09
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 2025/07/09
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025/07/09
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо 2025/07/09
Ч.Лодойсамбуу: 2026 онд татвар, НДШ-тэй холбоотой сайн мэдээ монголчуудад хүрэхээргүй болж байна 2025/07/09
Н.Мөнхнасан: Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол эдийн засгийн дархлаагаа алдаж байна 2025/07/09
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ 2025/07/09
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ 2025/07/09
Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025/07/09
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025/07/09
YOUNG MO’G: Эхнэртээ зориулж дууны маань клипэнд Мичи тоглосон 2025/07/09
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025/07/09
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ 2025/07/09
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 2025/07/09