БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа

С.Жамъяаннацаг
2025/07/09

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг Шинэ тойрог авто зам төсөл юм. Энэхүү төсөл нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн нэг бөгөөд хотын авто замын ачааллыг бууруулах, дэд төвүүдийг шууд холбох, төвлөрлийг сааруулах, “20 минутын хот” хөгжлийн концепцыг хэрэгжүүлэх зорилготой томоохон бүтээн байгуулалт юм. 

Уг төслийн нэгдүгээр тойрог авто зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх зургаан эгнээ, 26.7 км үргэлжилнэ. 

Тус төслийн ТЭЗҮ-г Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийлгэсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, НИТХ болон түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлээд байна. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Монгол Улсын Их Хуралд танилцуулах шийдвэр гарсан бөгөөд ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхийг дэмжлээ. 

Төслийн техникийн үндсэн үзүүлэлтийг дурдвал, нийт урт нь 26.7 км бөгөөд үүнээс 14.89 км нь хатуу хучилттай хурдны авто зам, 8.92 км нь дан болон давхар гүүрэн байгууламж, 2.08 км нь газар доогуурх туннел байна. Төслийн хүрээнд 6 эгнээт хурдны зам, 8 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар баригдана. Автозамын тооцоот хурд нь 80–100 км/цаг бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх, Туулын хурдны зам болон хотоос гадагш чиглэсэн олон улсын автозамуудтай холбогдож, нийслэлийн авто замын сүлжээ, логистикийг дэмжих чухал холбогч зангилаа бүхий төсөл болох юм. Тус төслийг хэрэгжүүлснээр замын дундаж хурд 20–25 хувиар нэмэгдэж, түгжрэлийн индекс 23.3 хувиар буурна гэсэн тооцоо гарсан. 

Мөн энэхүү төслийн өртөг нь батлагдсан 918 сая ам.доллар бөгөөд үүнд зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд зэрэг зардлууд багтаж байна. Цаашид төслийг гурван багц болгон хэрэгжүүлэх бөгөөд эхний багцын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Түүнчлэн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-д дурдсанаар төслийн байгаль орчны үр нөлөөний хувьд тоосжилт 239 дахин буурч, зүлэгжүүлэлт, ногоон байгууламж талбай 16.6 дахин нэмэгдэж, тухайн орчин дахь хөрс, агаарын бохирдол буурна. Мөн дуу чимээний бохирдол 25.9 дахин, хөрсний чийгшил болон агаар чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэх бол нарны хэт төөнөлт 21.5 дахин, хөрсний элэгдэл 40.2 дахин буурна. Үүнээс гадна хог хаягдлын зөөвөрлөлт 6.7 дахин нэмэгдэх ба зам тээврийн ослоос үүдэх хохирлын зардал 50 хувиар буурч, жилийн нийт эдийн засгийн үр өгөөж 74.8 сая ам.долларт хүрэх боломжтой гэж урьдчилсан тооцоо гарсан. Энэ нь зөвхөн дэд бүтцийн бус, нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт үр ашигтай бүтээн байгуулалт болохыг харуулж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 6 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 11 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 12 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 12 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 14 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23