БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Мөнхнасан: Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол эдийн засгийн дархлаагаа алдаж байна

С.Жамъяаннацаг
22 цагийн өмнө

“Монполимет Групп”-ын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өөрийн цахим хуудсандаа Монголын Эдийн засгийн форумын талаар нийтэлжээ.

Тэрээр Монголын Эдийн засгийн форум энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Хөрөнгө оруулалт татах, бизнест ээлтэй орчинг бүрдүүлнэ, хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн уриан дор энэ форумыг олон жил зохион байгуулж байгаа боловч бодит байдал дээр бизнесийн орчин хэцүүхэн хэвээр байна. Хууль тэгш бус байдлаар үйлчилж, татварын дарамт, хууль эрх зүйн орчны ялгамжтай хэрэгжилт, бүх төрлийн давхардсан төрийн байгууллагуудын шалгалтууд ар араасаа амьсгал авахуулах боломжгүй үргэлжилж байна.

Ийм орчинд жилээс жилд аж ахуй нэгжийн тоо цөөрч, ажиллах хүчний хомсдол нэмэгдэж, үндэсний үйлдвэрүүд хаалгаа барьж, импорт нь нэмэгдэж үр дүнд нь төгрөгийн ханш суларч, эдийн засаг маань улам л хараат болж байна. Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол бид эдийн засгийн дархлаагаа өдрөөс өдөрт алдаж байна.

Цаашид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, үндэсний үйлдвэрлэл явуулахад хууль эрхзүйн oрчин ядаж хоорондын уялдаа холбоотой болох хэрэгтэй байна. 

Хөдөлмөрийн хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын багц хууль зэрэг аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн хууль эрхзүйн болон татварын орчныг яаралтай бий болгох шаардлагатай байна.

Манай үндэсний компаниуд хөгжиж, өөрсдөө томоохон хөрөнгө оруулагчид болоод улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байгаа компаниуд олон байгаа. Тиймээс гадна, дотно гэж ялгалгүйгээр эрх тэгш дэмжлэг хэрэгтэй гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“UG Expo” төвд Имартын шинэ салбар нээгдэнэ 10 минутын өмнө
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 13 минутын өмнө
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 1 цагийн өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 3 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 4 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 6 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо 23 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ Өчигдөр
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна Өчигдөр
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ Өчигдөр