БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш

Г.Оюунтуяа
2025/07/09

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.07.09/ Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа.

zулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй хэмээн онцолж, 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болж, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 5 нам, эвслийн 126 гишүүн сонгогдсон гэлээ.


Тэрбээр, УИХ-ын 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгосон нь олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлж чадсан. Түүнчлэн парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн нь Азид тэргүүлэгч орны нэг болоод байна. Шинээр бүрдсэн парламент эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр олон чухал хуулийн төсөл санаачлан хэлэлцэж байна. Ингэхдээ баталсан хуулийн тоонд ач холбогдол өгөх бус иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд оруулж буй хувь нэмрээр ажлын үр дүнгээ хэмждэг байх зарчимд шилжиж байгаа. Эдгээр өөрчлөлттэй холбогдуулан парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлж шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж байна хэмээн танилцууллаа.


Бүгд Найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковец тус улсад 14 мянга орчим Монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршиж сууж буйг дурдаад, тэдний 28 орчим хувь нь 18 хүртэлх насны иргэд гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, 2024 оны 03 дугаар сард манай улстай Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр хийсэн хэмээгээд хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд цаашид хоёр талын харилцаа, ялангуяа Монгол, Чехийн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэг итгэлтэй байгаагаа  илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 22 минутын өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 3 цагийн өмнө
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ 3 цагийн өмнө
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна 4 цагийн өмнө
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16
Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ 2026/01/16
Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ 2026/01/16
А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ 2026/01/16
ҮЙЛ ЯВДАЛ Иргэн Оюунчимэг хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар мэдээлнэ 2026/01/16
Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ 2026/01/15
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно 2026/01/15