БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

Г.Оюунтуяа
55 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Энэ жил хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэн ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр гэр хорооллын 800 орчим өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, 2.5 МВт хүчин чадалтай нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын систем нэвтрүүлнэ” гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно 55 минутын өмнө
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ 1 цагийн өмнө
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана 4 цагийн өмнө
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно 7 цагийн өмнө
БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 19 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа 21 цагийн өмнө
БЗД-ийн Эрүүлй мэндийн төв БНСУ-ын "АИН" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 21 цагийн өмнө
Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч өслөө 22 цагийн өмнө
“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа 22 цагийн өмнө
Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр
“UG Expo” төвд Имартын шинэ салбар нээгдэнэ Өчигдөр
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна Өчигдөр
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа Өчигдөр
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна Өчигдөр
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ Өчигдөр