БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа

Г.Оюунтуяа
2026/06/10

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг технологи, инновац, судалгаа шинжилгээнд суурилан шийдвэрлэх, шилдэг шийдлийг тодорхойлох зорилготой “UB Hackathon 2026” тэмцээнийг 2026 оны зургаадугаар сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон ШУТИС хамтран зохион байгуулсан тус тэмцээнд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт найман баг оролцож, хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацын шийдлүүдийг боловсруулан өрсөлдсөн юм. Төслүүдийг шинэлэг байдал, хэрэгжих боломж, нийгэм, эдийн засгийн үр өгөөж, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн байдал болон Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамж зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр “EV Future” багийн “Цахилгаан автомашины цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа. Тус төсөл нь цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, цэнэглэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй тээврийн шийдлийг хөгжүүлэхэд чиглэж байна.

Харин дэд байрт “CCS” багийн боловсруулсан эрсдэлийн удирдлагын ухаалаг системийн шийдэл шалгарлаа. Уг төсөл нь эрсдэлтэй бүсүүдийг автоматаар үнэлэн газрын зураг дээр эрсдэлийн түвшнээр ялган харуулах, мөн иргэдэд гар утасны аппликэйшн, богино мессеж болон веб платформоор дамжуулан анхааруулга, өндөр эрсдэл, яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн мэдээллийг шаталсан хэлбэрээр хүргэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой байлаа.

“UB Hackathon-2026” тэмцээн нь залуусын бүтээлч сэтгэлгээ, инновацын чадавх, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой шинэ санаа, технологийн шийдлийг тодруулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийслэлийн Бизнес, инновацын газар нь шалгарсан төслүүдийг цаашид бодит хэрэгжилтэд шилжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21