БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа

Т. Оюунтуяа
1 цагийн өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Салбарын сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ ДХИС-ийн бие бүрэлдэхүүнийг “Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлын төлөө зүтгэх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэн төлөвшүүлдэг хамт олон” хэмээн тодорхойлсон. Түүнчлэн улс орны дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын бүх шатны мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ гэдгийг ч онцлон тэмдэглэлээ. С.Амарсайхан сайд энэ үеэр сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хилийн албаны сургуулийн барилгыг шинээр барьж эхлүүлэхээр 2026 оны улсын төсөвт 5.4 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, барилгын ажлыг эхлүүлээд байгааг мэдээлсэн.

Түүнчлэн IDP IELTS шалгалтын төвтэй хамтран Их сургуулийн “Гадаад хэлний институт”-ийг түшиглэн олон улсын жишигт нийцсэн IELTS шалгалт авах танхимыг ч байгуулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрх зүйн шинэтгэл, дотоод хэрэг, төрийн үйлчилгээний цахимжилт, кибер аюулгүй байдлын шинэ сорилтод хариу өгөх бодлогын томоохон өөрчлөлтүүд хэрэгжиж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцлоод салбарт хэрэгжүүлж буй онцлох зарим ажлаас дурдав. Тухайлбал, хүний эрхэд нийцээгүй, хуулиас давсан зохицуулалтыг цэгцлэх, хууль сахиулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илүү үр нөлөөтэй, зөв тогтолцоонд шилжүүлэх шударга ёсны зорилтыг хэрэгжүүлж байна. Мөн дижитал шилжилтийн нийгэмд гэмт хэргийн хэлбэр өөрчөгдөж өргөжин ялангуяа цахим залилан, кибер гэмт хэргийн эрсдэл ноцтой түвшинд хүрэхийн хэрээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийн эрх, эд хөрөнгийг шуурхай хамгаалах чадавхаа бүх салбарт шат дараатай нэмэгдүүлж байна гээд “Эдгээр бодлогын шинэчлэл, технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж буй Дотоод хэргийн их сургуулийн хамт олны үүрэг оролцоо юунаас ч илүү чухал” хэмээн онцолсон юм.

Ингээд салбарын сайдын зүгээс сургуулийн удирдлагуудад хандан сургалтын байгууллагын онол, практикийн уялдаа холбоог эрс сайжруулж, дадлага, сургалтын чанар, үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг тэмдэглэв.

Ингэхдээ сонсогч, оюутнууд болон ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэж сургахдаа ажлын байрны эрэлт хэрэгцээ, захиалагч агентлаг, байгууллагуудын шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадлаас гадна ёс суртахууны төлөвшилд онцгой анхаарах нь чухал.

Тиймээс сургалтын орчин нөхцөл, бааз суурийг олон улсын жишигт хүргэж орчин үеийн хөгжил дэвшилд нийцсэн техник тоног төхөөрөмж, AI д суурилсан технологийн шийдлүүд, нисгэгчгүй нисдэг төрөөхөмжийг эзэмшиг зэрэг хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн сургуулийн гадаад харилцааг 4,5 улсаар хязгаарлахгүйгээр илүү өргөжүүлж өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажиллах нь чухал. Эрдэмтэн багш нар, сонсогч, суралцагчдыг олон улсын томоохон сургуулиудад мэргэжил дээшүүлэх, суралцах, хөгжих боломжоор тасралтүй хангах, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлж дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа кибер гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чадамжтай болгоход анхараах цаг болсныг санууллаа. Салбарын сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд багш нар болон эрдэмтэн судлаачдад хандан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, агуулга, үр нөлөөг сайжруулах ажлаа эрчимжүүлцгээе” хэмээн уриаллаа. Харин багш, судлаачдын хувьд судалгааны ажлын чанар, хэрэглээ, бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд санал санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тодотгоод ХЗДХ-ийн яамны зүгээс дэмжлэг туслалцааг бүрэн үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа 1 цагийн өмнө
БЗД-ийн Эрүүлй мэндийн төв БНСУ-ын "АИН" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа 1 цагийн өмнө
Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч өслөө 2 цагийн өмнө
“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа 2 цагийн өмнө
Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цагийн өмнө
“UG Expo” төвд Имартын шинэ салбар нээгдэнэ 4 цагийн өмнө
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 4 цагийн өмнө
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 5 цагийн өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 6 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 7 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 7 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 9 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 10 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр