БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

Г.Оюунтуяа
2026/06/11

Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс Улсын Их Хурлын гишүүний зөвлөхүүдэд парламентын үйл ажиллагаа, гишүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг (2026.06.11) зохион байгуулж байна.

Тус сургалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцов. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүний зөвлөхийн ажил нь парламентын өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд гишүүний ажил хэрэг, бодлогын шийдвэр, иргэдтэй харилцах харилцаа, улмаар парламентын нэр хүндтэй шууд холбоотой хариуцлагатай ажил болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүд төр, иргэнийг холбох төлөөллийн үүргийг хэрэгжүүлдэг бол зөвлөх нь энэхүү харилцааг өдөр тутамд бодитоор хэрэгжүүлж байдаг чухал оролцогч гэдгийг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын 126 гишүүн, тэдгээрийн ажлын алба, зөвлөх туслахууд, Улсын Их Хурлын Тамгын газар хамтдаа Улсын Их Хурал хэмээх бүтцийг бүрдүүлж байгаа гэв. Гишүүдийн үйл ажиллагаа зөвлөхүүдээс, гишүүдийн үйл ажиллагаанаас парламентын үйл ажиллагаа, нэр хүнд шууд хамааралтай тул  ажлын алба, зөвлөх туслахуудын мэдлэг, ур чадвар, ёс зүй чухал гэдгийг онцлов.


Иймээс Улсын Их Хурлын Тамгын газар гишүүд болон тэдгээрийн ажлын албанд үзүүлэх үйлчилгээ, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, зөвлөн туслаж ажиллах нөхцөл, мэргэжлийн чадавхыг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ. Иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентын үйл ажиллагаанд өгөх үнэлгээг дээшлүүлэхийн тулд юуны өмнө парламент өөрөө, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй бүхий л хүмүүс хариуцлага, сахилга бат, ёс зүйн шаардлагаа өндөржүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Энэ хүрээнд парламентын үйл ажиллагааны суурь зохицуулалт болох Монгол Улсын Их Хурлын тухай,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж, парламентын сахилга, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцуулав.


Түүнчлэн Улсын Их Хурлын даргаар томилогдсоныхоо дараа парламентын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх чиглэлээр гишүүдийн зөвлөх, туслахуудаас санал авч, нэг бүрчлэн танилцсан гэдгээ дурдсан юм. Саналд голчлон парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой, ажил хэрэгч саналууд байсныг дурдаад, тэдгээрээс тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байгааг мэдээлэв.


Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд парламентын байгууллагад ажиллаж буй зөвлөх, туслахуудын албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээнүүд хэрэгжсэн талаар дурдаж, зөвлөх туслахуудын гаргасан саналын дагуу улс төрийн албанд ажилласан хугацааг төрийн албаны ажилласан жилд тооцох асуудлыг судалж, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, зөвлөхүүдээс гаргасан саналын дотор улс төрийн албанд ажилласан хугацааг төрийн албаны ажилласан жилд одоогийн мөрдөж буй 0.5-аар бус 1.0-ээр тооцох асуудал түлхүү хөндөгдсөн болохыг тэмдэглээд, уг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтөд тусгасан гэлээ.


Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, гишүүдээ мэргэжлийн зөвлөгөө, судалгаа, мэдээллээр ханган ажиллахыг уриалав. Түүнчлэн иргэдийн итгэлийг хүлээсэн, хариуцлагатай, ёс зүйтэй, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх үйл хэрэгт зөвлөхүүдийн оролцоо онцгой чухал болохыг тэмдэглэж, амжилт хүслээ.



Ийнхүү сургалтыг нээж Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат “Дизайн сэтгэлгээ ба хууль тогтоох үйл ажиллагаа” сэдвээр хичээл заасан бол Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн үйлчилгээний газрын референт С.Баясгалан “Парламентын цахим системүүд, тэдгээрийг үр дүнтэй ашиглах нь” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийв.



Зөвлөхүүдэд Улсын Их Хурлын гишүүний өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох хүрээнд Тамгын газрын мэргэжилтнүүд хуулийн төсөл боловсруулахад парламентын судалгааг ашиглах, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран ажиллах, гишүүдийн хууль санаачлах эрхийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хуулийн төслийг боловсруулах, бүрдүүлбэр хангах, зардлын тооцоо хийх аргачлал зэрэг сэдвээр талаар илтгэл тавих юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21