БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Э"-г дайчлан баривчилжээ


Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын "Улаан булант" зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Э"-г Тайландын Хаант Улсаас энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад албадан авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн алба болон Интерполын Үндэсний төв товчооны хаагчид гүйцэтгэж уг этгээдийг Монгол Улсад авчирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 
Уг этгээдийг цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх хэрэгт эрэн сурвалжилж байсан бөгөөд Э нь гадаад улсад оргон зайлж, Тайланд Улсын нутаг дэвсгэрт орогнож байх үедээ тухайн төрлийн гэмт хэргийг хилийн чанадаас цахим хэлбэрээр үргэлжлүүлэн үйлдэж байсан. Тайландын Эзэн Хааны цагдаагийн албатай Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд Э-г энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр Тайландын нутаг дэвсгэрт баривчлуулсан.

 
Монгол Улсад албадан авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦА, ГХЯ, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам болон Тайланд Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эзэн Хааны Цагдаагийн албатай хамтран зохион байгууллаа.

 
Энэ он гарсаар цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй нийт 24 этгээдийг Интерполын гишүүн улс орнуудаас шилжүүлж болон албадан авчрах ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ч олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд байршил нь тогтоогдсон этгээдүүдийг шилжүүлж болон албан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулах тул гадаад улсад оргон зайлсан эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 24 минутын өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 15 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 16 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01