БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧДАД 16 САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО


Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу зургаа дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

ОБЕГ-ЫН ХАРЬЯА ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ, АХЛАГЧ Г.МӨНГӨНШАГАЙ
Ахлагч Г.Мөнгөншагай нь Онцгой байдлын байгууллагад тав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр 2024 онд гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ 41 хүний амь насыг авран хамгаалж, таван буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч, дөрвөн нэгж техникийг үерийн голомтоос татан гаргасан байна.

НОБГ-ЫН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН САЛААНЫ ЗАХИРАГЧИЙН ТУСЛАХ, АХЛАХ АХЛАГЧ Э.ЭНХБАТ
Ахлах ахлагч Э.Энхбат нь Онцгой байдлын албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр 2024 онд гал түймрийн 128 удаагийн дуудлагаар 52 цаг 25 минут ажиллаж, утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

ХОЙД БҮСИЙН ТӨВ-ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 56 ДУГААР АНГИЙН АВРАГЧ-ГАЛ СӨНӨӨГЧ, АХЛАХ АХЛАГЧ Э.ЭРДЭНЭБАТ
Ахлагч ахлагч Э.Эрдэнэбат нь Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр 2024 онд аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Гранд гарден хотхон”-д гарсан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 хүний амь нас, “ЦАХ” маркет худалдааны төвд гарсан гал түймрийн дуудлагаар ажиллаж, 105 түрээслэгчийн тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН БҮЛГИЙН ДАРГА, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЛАГЧ, ДЭСЛЭГЧ Ө.БАТ-ОЧИР
Дэслэгч Ө.Бат-Очир нь Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр 2024 онд 61 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 165 хүний амь насыг авран хамгаалж, буцалтгүй 4 нэрвэгдэгчийг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн хээрийн түймрийн дөрвөн удаагийн дуудлагаар ажиллаж, ард иргэдийн 5 ханатай гэр-2, өвөлжөө хашаа-5 буюу нийт 68 сая төгрөгийн эд хөрөнгийг түймрийн аюулаас авран хамгаалж ажиллажээ.

ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН УЛИАСТАЙ СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 43 ДУГААР АНГИЙН ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ, АХЛАХ АХЛАГЧ М.ОЧИРБАТ
Ахлах ахлагч М.Очирбат нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр 2024 онд нийт 24 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 40 иргэний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 120 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Мөн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт болсон үерийн дуудлагаар ажиллан, гэртэй гацсан дөрвөн иргэнийг аюулгүйн талбайд гаргаж, тухайн нутаг дэвсгэрийг сэргээн босгох лаг шаврыг цэвэрлэх, зөөх ажлыг 18 хоног зохион байгуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2026/07/08