БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БНСУ-ын Пугён их сургуулийн удирдлагууд метроны инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх хүсэлтээ илэрхийллээ


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнөөдөр /2024.12.10/ БНСУ-ын “Пүгён” Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан Орлогч захирал Мён Шин Ха, олон улсын харилцааны мэргэжилтэн Жае Чул Сео нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалт нь НЗДТГ, ШУТИС, Духуа инженеринг ХК хооронд байгуулсан метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх тухай гурван талт санамж бичгийн хүрээнд болсон бөгөөд “Пугён” Их сургууль нь “2+2 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүсэлт илэрхийлсэн солонгосын хоёр дахь их сургууль болж байна.


Тус сургууль нь БНСУ-ын өмнөд хэсэгт орших метро, хурдны галт тэрэгний систем хөгжсөн Бусан хотод байрладаг, солонгосын үндэсний тэргүүлэх их сургуулиудын нэг гэдгийг ноён Мён Шин Ха уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр “Бусан бол эдийн засаг, соёл, боловсролын төв бөгөөд метро, хурдан галт тэрэгний чиглэлийн төрийн өмчит байгууллагууд байрладаг. Энэ утгаараа Пугён их сургуулийн оюутнууд төрийн өмчит байгууллагуудад дадлага хийж, суралцах боломжтой” хэмээв.


Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Япон, БНСУ, Хятадын бүс нутгууд чийглэг уур амьсгалтай. Харин Монгол Улс далайн түвшнээс 1300 метрийн өндөрт байрладаг учир хуурай агаартай, эрс тэс уур амьсгалтай. Үүнээс улбаатайгаар металлын элэгдэл, машин тоног төхөөрөмжийн тосолгоо үйлчилгээний зарчим өөр байдаг. Тиймээс монголын эрс тэс цаг агаарын нөхцөл байдалтай сургалтын хөтөлбөрийг уялдуулах нь зүйтэй” гэсэн юм.

 
Мөн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга З.Батдорж “Пүгён” Их сургуулийн төлөөллүүдтэй санал солилцсон. Энэ үеэр тус сургуулийн олон улсын харилцааны мэргэжилтэн Жае Чул Сео “Манай сургууль 7 салбартай бөгөөд инженерийн боловсон хүчин бэлтгэдэг туршлагаар солонгост хэдийнээ танигдсан. Оюутнуудын тав тухтай орчинг бүрдүүлж, чанартай боловсрол олгоход анхаардаг, цаашид тэтгэлгийн шинэ систем нэвтрүүлэх боломжтой” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 1 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 16 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 16 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01